Ё.Баатарбилэг: АТГ-т 42 багш шалгагдаагүй | News.MN

Ё.Баатарбилэг: АТГ-т 42 багш шалгагдаагүй

Ё.Баатарбилэг: АТГ-т 42 багш шалгагдаагүй

Ё.Баатарбилэг: АТГ-т 42 багш шалгагдаагүй

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр ЕБС-ийн сурагчдын төгсөлт, хичээлийн шинэ жил өндөрлөж байгаа энэ үед улсын хэмжээнд 43 мянган хүүхэд есдүгээр анги, 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Нийтдээ 80 гаруй их, дээд сургууль элсэлт авах байх. Элсэлтийн журамтай холбогдох тушаал, шийдвэр яамнаас гарсан.

Сургууль, цэцэрлэгийн багш нар анги засварын мөнгө сурагчдаасаа авсан гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдрүүдэд хэвлэлээр гарлаа. Энэ талаар залруулга хийх нь зүйтэй гэж бодож байна. АТГ-т 42 багш шалгагдаж байгаа  зүйл  огт байхгүй. АТГ манай яамтай хамтарч ажиллаж байгаа. Эцэг эхчүүдээс багш нарын талаар гомдол, санал ирдэг. Үүнийг нь судалж танилцаад Нийслэлийн Боловсролын газар, холбогдох аймаг, нийслэлийнх нь удирдлагууд руу нь тухайн асуудалд анхаарал  хандуулаарай гээд буцаадаг юм билээ. Түүнээс биш багш нартай холбоотой асуудлаар хэрэг үүсгэсэн асуудал байхгүй.

Боловсролын тухай хууль болон  Төсвийн тухай хуульд анги засвартай холбоотой хандив, тусламж авах заалтууд бий. Хэрэв эцэг эхчүүд, ААН-үүдээс  хандив, тусламж үзүүлэх юм бол түүнийг нь яаж зарцуулах  тухай  Сангийн яам, БСШУС-ын яамны сайд нарын 2008 онд гаргасан тушаал бий.

Анги засвартай холбоотойгоор багш нарын маань эмзэглэж байгаа асуудал нь хүүхдүүдээ намар хичээлд  ороход нь аятайхан анги, танхимтай угтъя гээд эцэг эхчүүд нь өөрсдөө санаачилга гаргаад Эцэг эхийн зөвлөл нь хэдэн төгрөг хураах  уу гэдэг саналаа гаргадаг болохоос биш сургууль, цэцэрлэгүүд зохион байгуулалтайгаар мөнгө төгрөг хавтгайруулан хураадаг зүйл байхгүй.

Цэцэрлэг, сургуулиудын Эцэг эхийн зөвлөлөөс ихэнхдээ 5-15 мянган төгрөгийг хураах ажлыг зохион байгуулдаг юм билээ. Үүнийг нь эцэг эхчүүдээс их хэмжээний мөнгө төгрөг хурааж авч байгаа мэтээр  ойлгож нийгэмд  багш, боловсролын салбарын нэр хүндэд халдсан мэдээлэл гарч байгаад салбарын сайдын хувьд харамсч байна. Өнөөдөр Монгол Улс сургуулийн өмнөх боловсролд, ЕБС-д нэг хүүхдэд дунджаар 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээг үнэгүй үзүүлж байна. Улсын хэмжээнд өнөөдөр нэг сая хүүхэд, залуус боловсролын байгууллагад сурч хүмүүжиж байна. 260 мянган хүүхэд цэцэрлэгт, 600 мянган хүүхэд ЕБС-д, 160 мянган оюутан их, дээд сургуулиуд сурч байна. Мөн 100 мянга орчим хүн боловсролын байгууллагад ажилладаг. Энэ том салбар хүүхдийн эрхийг хамгаалсан, хүүхдийн хүчирхийлэлгүй, авлигын асуудалгүй ийм салбар. Цаашид эцэг эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна" гэсэн юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЧД иргэн 2019-06-10 202.179.27.55

Энэ нөхөр өмнө нь эрүүл мэндийн салбарыг их шүүмжилдэг байсан. Одоо өөрөө боловсролын салбарын горыг амсаж, салбарынхаа зовлон жаргалыг нэг ойлгож мэдэрч байгаа болов уу… чааваас… Шүүмжлэх амархан, хийх хэцүү ..сур сур бас дахин сур …

Avatar

Зочин 2019-06-10 122.201.31.198

Эцэг эхтэй хийх гэрээнд мөнгө хураана гэж оруулна.

Avatar

Зочин 2019-06-10 103.111.68.3

ХААНА ХЭН ЯМАР ХЭРЭГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГААГ ЭНЭ АМЬТАН ЯАЖ МЭДЭХ ВЭДЭЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж