Бид энэ удаагийн нийтлэлээр бизнес эрхлэгчдэд зориулсан ашигтай зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр -Мастер Пропертис ХХК ын 3 дахь бүтээн байгуулалт “UB Tower” төслийг онцолж байна. Дэлхийд тренд болж буй оффисын концепцийг Монголд анх удаа нэвтрүүлснээс гадна зогсоолын хүрэлцээг шийдсэн буюу одоо худалдаалагдаж буй хотын төвд байрлалтай оффисуудаас 100 автомашины зогсоолтой цорын ганц оффис болж байна. Байршил болоод чанар, орчин үеийн чиг хандлагад бүрэн нийцсэн дээд зэрэглэлийн оффис хирнээ үнийн хувьд зах зээлийн бодит үнийг тогтоосон нь хамгийн том давуу тал юм.
“Well-being biophilic” загвар 2014 оноос эхлэн оффисын загварт нэвтэрч, мөн шинээр гарч ирж байгаа бүх л барилгуудын уриа болсон. Оффист байрлах ногоон байгууламж, байгалийн шинж чанарыг багтаасан интерьер нь ажлын бүтээмжийг 8 хувиар, эрүүл мэндийн үзүүлэлтийг 13 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг гэсэн тоо бий.
Жижиг дунд бизнесийнхний хувьд түрээслэх хандлагатай байна. Зах зээл дээр санал болгож буй оффисуудын хувьд үнэ өндөр боловч барилгын чанар, хийц муу байна. Хотын төвийн байршил сайтай газруудад томоохон барилгын компаниуд оффисын төсөл хэрэгжүүлж, хөрөнгө мөнгөний хувьд асуудалгүй байгаагаас оффисын зах зээл дэх үнийг өндөрт барьж байна.
Төлбөрийн нөхцөл нь таны харилцдаг аль ч банкаар дамжин урт хугацааны зээлд хамрагдах боломжтой байгаа нь бизнесээ өргөжүүлж буй хэн бүхний хувьд таатай мэдээ юм.
Ихэнх тохиолдолд урт хугацааны банкны зээлээр авах нь хэрэглэгчдэд илүү тааламжтай байгаа бөгөөд 2-16 сарын хугацаатай хүүгүй хуваан төлөх нөхцөлүүд санал болгож байгаа нь жижиг хуваалттай өрөөний борлуулалтад илүү тохиромжтой байх хандлагатай байна.
Хотын төвд буюу Шангри-Ла аас зүүн тийш 600 метр зайд Сэлбэ голын хөвөөнд баригдаж буй UB Tower төсөл нь ирээдүйд өсөн нэмэгдэх Улаанбаатар хотын шинэ бизнес дүүрэг байршиж бизнес эрхлэгчдэд ашигтай төдийгүй, ухаалаг сонголт хийх боломжийг олгож байгаа нь харагдаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн экспэртүүдийн туршлагаас үзэхэд үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг илтгэж чадах гол үзүүлэлтийг түүний байршил гэж үздэг. Үл хөдлөх хөрөнгө ялангуяа оффис худалдаж авахад хотын төвийн байршил нь ирээдүйд хамгийн ихээр өсөж болох боломжтой байдаг тул энэ таны хамгийн ухаалаг эрсдэл багтай хөрөнгө оруулалт болно гэсэн байдаг.
Эцэст нь, 21-дүгээр зууны оффисын бас нэгэн чухал зүйл бол хөдөлмөрийн бүтээмжийг өндөр байлгах юм. Оффисын орчин ажилчдын сэтгэл зүй, хүсэл сонирхолд нийцсэн байх хэрэгтэй. Үр дүнд тэдэнд өөрийнхөөрөө байх боломжийг олгож, гайхалтай шинэлэг санааг төрүүлдэг болохыг Google, Facebook гэх мэт дэлхийн хэмжээний бизнесүүд баталж байна.
Үүнд хамгийн чухал зүйл бол орчин үеийн стандарт, загварын чиг хандлагад нийцсэн буюу оффисын тухтай байдал хамаарна. Ирээдүйн оффис бол ажилчдын ая тух, эрүүл мэндийг дээд зэргээр хангасан байх бөгөөд орчин үеийн хэв маягийг байгалийн элементүүдтэй шийдэж өгснөөр стресс бухимдлыг тайлдаг эрүүл тав тухтай орчин юм. Энэ бүх шаардлагыг хангасан ирээдүйн оффис тун удахгүй ашиглалтад орох гэж байна.
Холбоотой мэдээ