Иргэдэд гамшгаас хамгаалах мэдээлэл хүргэлээ | News.MN

Иргэдэд гамшгаас хамгаалах мэдээлэл хүргэлээ

Иргэдэд гамшгаас хамгаалах мэдээлэл хүргэлээ

Иргэдэд гамшгаас хамгаалах мэдээлэл хүргэлээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Өгөөмөр өдөр” өдөрлөгийн арга хэмжээнд оролцож, иргэдэд гамшгаас хамгаалах мэдээлэл хүргэн ажиллалаа.

Энэ үеэр Улаанзагалмайн хороотой хамтран иргэдэд “Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль”-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээсэн үүрэг, гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх болон анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл хийж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулсан юм.

Өдөрлөгт Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмай хорооноос нийт 9 алба хаагч оролцож, 240 гаруй иргэнд гамшгаас хамгаалах мэдээлэл өгч, гал түймэр унтраах автомашин, техник, багаж зэвсэглэмжүүдийн төрөл зориулалтыг сурталчлан ажиллалаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж