2019 оны зургадугаар сарын 10-17-ны долоо хоногт оросууд богино ажиллах юм. ОХУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр зургадугаар сарын 12-нд тохиох “Оросын өдөр”-ийг тохиолдуулан бүх нийтээр амрах бөгөөд баярын өмнөх 11-ний Мягмар гаригт ердийн ажлын өдрөөс нэг цагаар богино буюу долоон цаг ажиллана. Долоо хоногийн ажлын цагтай харьцуулахад бүх нийтээр амрах өдөр энэ долоо хоногт харьцангуй бага болж байгаа юм.
Бүх нийтээр урт амрах дараагийн баяр арваннэгдүгээр сарын 2-4-нд тохионо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ