Хар тэнгисийн далайн гахайнуудыг аврахын тулд 2,5 сая рубль зарцуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Хар тэнгисийн далайн гахайнуудыг аврахын тулд 2,5 сая рубль зарцуулна

Хар тэнгисийн далайн гахайнуудыг аврахын тулд 2,5 сая рубль зарцуулна

Далайн гахайг авран хамгаалах "Дельфа" төвд зориулан ОХУ-ын Засгийн газар 2,5 сая рублийг гаргахаар болсон байна. Энэ хөрөнгийг Хар тэнгисийн далайн гахайнуудыг аврахад зарцуулна хэмээн тус төвийн захирал Татьяна Белей РИА Новости-д ярилаа. “Хар тэнгисийн далайн гахайнуудад аврал хэрэгтэй байна гэсэн гомдол дуудлага тэнгисийн эрэг хавийн оршин суугчдаас ирэх боллоо. Оршин суугчид тэдгээр амьтдад тусалмаар байвч яаж туслахаа мэдэхгүй байна. Засгийн газраас гаргаж байгаа хөрөнгөөр далайн гахайнуудыг эрүүлжүүлэхэд зарцуулахаас гадна оршин суугчдад зориулан амьтдад туслах мэдлэг олгох сургалтыг хийх юм” хэмээн Татьяна Белей хэллээ.

Оршин суугчдад зориулсан сургалтыг Хар тэнгисийн эргийн зургаан газар болох Сочи, Туапсе, Геленджик, Новороссийск, Анапа, Темрюк хотуудад хийх юм. Эхний сургалтыг ирэх долдугаар сард хийхээр төлөвлөжээ. Сургалтад 600 орчим хүн хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байгаа бөгөөд сургалтад оролцох хүсэлтийг онлайнаар бүртгэж байгаа аж.

Өнгөрсөн 2018 онд “Дельфа” төв дөрвөн гахайг аварч чадсан бөгөөд оршин суугчдад амьтдад туслах мэдлэг олгосноор энэ тоо өснө гэж “Дельфа” төв найдаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж