ОХУ ядуу иргэдээ компьютерийн програмаар тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

ОХУ ядуу иргэдээ компьютерийн програмаар тодорхойлно

ОХУ ядуу иргэдээ компьютерийн програмаар тодорхойлно

ОХУ-ын Тэтгэврийн сан холбооны найман нэгжид ядуу иргэдийг тодорхойлох алгоритмийг туршиж үзэх гэж байна. Тэтгэврийн сангийн тэргүүн Антон Дроздовын хэлснээр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдарч байгаа иргэдийг тодорхойлох энэ програм нь 2024 он гэхэд ядуурлын түвшинг бууруулах ОХУ-ын Засгийн газрын бодлогын хүрээнд хийгдэх ажээ.

Алгоритмыг Кабардино-Балкар, Татарстан, Приморийн хязгаар, Иванов, Липецк, Нижегород, Новгород, Томск мужуудад туршиж эхлэх бөгөөд 2024 он гэхэд эдгээр муж, улсуудад ядуурлын түвшинг хоёр дахин бууруулах зорилт тавьж байгаа юм. Үндэсний статистикийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа энэ туршилж амжилттай байвал бусад муж, улсуудад хэрэгжүүлнэ хэмээн Антон Дроздов РИА Новости-д хэллээ.

Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн хэлснээр өнгөрсөн 2018 онд Орост ядуучуудын тоо 400 мянган хүнээр буурч, ядуу иргэдийн хүн амд эзлэх хувь 12,9 хувь болжээ. Ядуурлын түвшин өндөр байгаа бүс нутаг нь Тува юм. Төрөлт өндөртэй Тувад олон хүүхэдтэй өрхүүд ядуучуудын эгнээнд шилжих эрсдэлтэй байгааг Татьяна Голикова онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж