Автотээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны зогсоолуудад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Автотээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны зогсоолуудад ажиллаж байна

Автотээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны зогсоолуудад ажиллаж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад суудлын автомашинууд саад учруулснаас автобус, троллейбус зогсоолдоо бүрэн орж зогсох болон иргэд зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.

Иймд зорчигчдын ая тухтай зорчих /бууж, суух/ нөхцөлийг хангуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх автобусны зогсоолуудад ажиллаж байна.

Үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусыг буудлын эхэнд шахаж зогсоолгох, хөдөлгөөнд нь саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг фото зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх зэргээр нийтийн тээврийн техникийн болон үйлчилгээний байдалд тавих хяналтыг эрчимжүүлж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в заалтад “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн ооронд хүн буулгах, суулгахын тулд үр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно” гэж заасан байдаг тул жолооч та бүхэн дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж