Адал явдлаар дүүрэн аялал шиг алжаал ядаргаа тайлах эм дэлхийд ховор. Түүдэг галын дэргэд шөнө дөл болтол хөгжилдөн, эх нутгийн өргөн уудам тал нутгийн сайхантай танилцан зугаалдаг урин цаг хэдийн иржээ. Сар хүрэхгүйн хугацаанд наадам болно. Наадмын дараахнаас Улаанбаатар уйтгартай гундуухан болчихдог.
Ажлынхаа стрессыг тайлж, амьдралын хамгийн дотны хүмүүстэйгээ та хаа нэгтэй аялахаар төлөвлөж байна уу? Таны аялалыг дурсамжаар дүүрэн байлгах сайхан саналыг “Аянчин Aутфиттерс”-ын салбар дэлгүүрүүдийг санал болгож байна. Аялах явцдаа та ямар ч асуудалд санаа зовохгүй байя гэвэл яг одоо “Аянчин Aутфиттерс” салбар дэлгүүрүүдийг зориорой.
Дэлхийд алдартай “Columbia”, “Mountain Hardwear”, “Cat”, “Carhartt”, “Merrell” брэндийн гутал, хувцас, аялалын иж бүрдлийг монголчуудынхаа хэрэглээний нэг хэсэг болгож чадсан “Аянчин Aутфиттерс” салбар дэлгүүрүүдэд гурав хоногийн хямдралтай худалдаагаа зарлалаа. Энэхүү хямдрал зургадугаар сарын 11-13-ны өдөр Хан-Уул дүүргийн “Аянчин Мегастор” төв салбар, Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжинд байрлах “Аянчин Aутфиттерс” нэрийн барааны дэлгүүр, Улсын их дэлгүүрийн гурван давхар “Columbia” тасаг, “Central tower”-ын хоёр давхар “UGG Australia" дэлгүүр, мөн Эрдэнэт хотын салбаруудаас та хүссэн бараагаа дуртай үнээр авч болох нь ээ. Яв, оч, ав, тэгээд аялаарай.
“Аянчин Aутфиттерс” ХХК-ий захирал Г.Мандахтай ярилцлаа.
-Юуны өмнө та бүхэнд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе. “Аянчин Aутфиттерс” ХХК дэлхийн брэндүүдийг оруулж, монголчуудын аялалын салшгүй нэг хэсэг болгож чадсан амжилтаар чинь бахадмаар байна. Арван таван жилийнхээ ойн хүрээнд монголчууддаа ямар бэлэг барихаар шийдэв?
– "Аянчин Aутфиттерс" ХХК-ийн хамт олноос 15 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан нийт үйлчлүүлэгч нартаа баярлаж байгаагаа хэлмээр байна. Эдгээр өдрүүдэд буюу зургадугаар сарын 11-13-д бүх бараандаа хямдрал зарлалаа. Нийт бараа 15-30 хувийн хямдралтай. Урьд нь хямдарсан барааг 30 хувь болгож хямдруулаад байна. Мөн картын хямдрал, худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид нартаа гарын бэлэгтэй. Ойн баярын эдгээр өдрүүдэд амжиж манай бүх салбарт хүрэлцэн ирээрэй гэж үйлчлүүлэгч нараа урьж байна.
-Дэлхийн ямар, ямар брэндүүд хямдарч байгаа вэ?
-“Аянчин Аутфиттерс” компани Монголдоо аяллын хувцас хэрэгслийг оруулж ирсэн анхдагчуудын нэг. Бид дэлхийн алдартай “Columbia”, “Mountain Hardwear”, “Cat”, “Carhartt”, “Merrell” брэндийн бараа бүтээгдэхүүнүүд болон аялалын майхан, сандал ширээ, гутал, хувцас гээд аялалд хэрэгтэй бүх бараа манайд байгаа.
-Анх дэлгүүр нээсэн үеэ эргээд дурсахгүй юу?
-2000 оны зургадугаар сард дэлгүүр нээж байсан. Тухайн үед хөдөө явахад хүмүүсийн хэрэгцээний бараа ховор байлаа. Анх Америкаас аялалын бараа оруулж, дэлгүүрээ нээсэн. Майхан, хөнжил, гудас гээд аяны дэлгүүр нээхэд хэрэгтэй бүхий л барааг хоёр чингэлэгээр Америкаас оруулж байсан. Тэр үеийг бодоход их зүйл ард үлдсэн байна. Иргэдийнхээ хэрэгцээг хангаж байсан болохоор удалгүй өргөжөөд явсан. Мэдээж хүн болгон жил бүр майхан аваад байхгүй. Тиймээс цаашид дэлгүүрээ улам өргөжүүлж, хувцас оруулж ирсэн. Эргээд анх дэлгүүр нээж байсан тэр үеийг санахад бэрхшээл их байсан. Магадгүй энэ хугацаанд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангаж, чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж ирсэн нь эргээд тэднийхээ итгэлийг олох боломж байсныг харлаа. Монголчууд одоо их идэвхтэй амардаг болсон байна. Бас зориулалтын хэрэгсэлийг нэг доороос авах боломжийг хайдаг болжээ. Жишээ дурдахад, хуучин ууланд гарахад төрөл бүрийн гутал, пүүз өмсдөг байсан бол одоо зориулалтын хэрэглэгээг илүүд үзэж байна. Энэ маань хамгийн эхэнд аюулгүй байдлаа бодож чанартай бараа бүтээгдэхүүний хэрэглээг хүсэж байна. Иргэдийнхээ хүсэлд бага ч болов хувь нэмэр орсон болов уу гэж бодож байна.
-“Аянчин Аутфиттерс” ХХК хэдэн салбар дэлгүүрийг нээгээд байна вэ?
-Одоо таван салбартай. Төв салбар болох “Аянчин Мегастор” Хан-Уул дүүргийн 2-р хороонд байрлаж байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамж, Улсын их дэлгүүрийн 3 давхарт “Columbia” тасаг, “Central tower”-ын 2 давхарт “UGG Australia" дэлгүүр мөн Эрдэнэт хотод нэг салбар байрлаж байна.
-Орон нутагт салбар дэлгүүрээ нээгээд амжсан гэхээр олны танил болжээ дээ?
-Манай тав дахь салбар Орхон аймагт нээгдсэн. Тэгэхээр Улаанбаатар хотоос гадна орон нутагт ч иргэдийнхээ хэрэгцээг дэлхийн чанартай брэндээр нийлүүлж байгаа нь бидний бас нэг амжилт болов уу. Цаашид дэлгүүрээ бусад аймгуудад өргөжүүлэх бодол байна.
-“Аянчин Aутфиттерс” ХХК-ий салбар дэлгүүрт нийт хэдэн ажилтантай вэ? 15 жилийн хугацаанд ажиллахад их олон хүний амьдрал ахуйд тус болсон нь харагдаж байна.?
-Дэлхийн брэндүүдийг монголдоо оруулж, иргэдийнхээ хэрэгцээ, сэтгэл ханамжийн баталгааг гаргаж байгаа нь бид бүхний амжилт юм. Энэ бүгдэд мэдээж хамт олны минь ач тус их бий. Одоогоор таван салбарт 50 гаруй ажилтантай. Ажлын хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна. Тэдний хичээл зүтгэл бидний 15 жилийн амжилттай маань холбоотой юм.
Дэлхийн алдартай Columbia, Mountain Hardwear, Cat, Carhartt, Merrell брэндийн гутал, хувцас, аялалын иж бүрдлийг нийлүүлж буй "Аянчин Aутфиттерс"-ын салбар дэлгүүрүүдэд гурав хоногийн хямдралтай худалдаа эхэллээ. Та гурав хоног зарлаж буй хямдралтай худалдаанд амжиж ирээрэй. Энэхүү хямдрал зургадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн “Аянчин Мегастор” төв салбар, Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамж, “Аянчин Aутфиттерс” нэрийн барааны дэлгүүр, Улсын их дэлгүүрийн 3 давхарт “Columbia” тасаг, “Central tower”-ын 2 давхар “UGG Australia" дэлгүүр, мөн Эрдэнэт хотын салбаруудад хямдралтай худалдаа явагдаж байна.
ХАЯГ 1: "АЯНЧИН МЕГАСТОР" УБ, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө
Утас: 7011-9211, факс: 7012-9211
ХАЯГ 2: "АЯНЧИН АУТФИТТЕРС" Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Сөүлийн гудамж-21
Утас: 11-31-9211
ХАЯГ 3: Улаанбаатар хот, Энхтайваны гудамж, Улсын их дэлгүүрийн 3 давхарт Columbia тасаг.
Утас: 9704-2611
ХАЯГ 4: Central tower, 2-р давхар, UGG Australia
Утас: 7711-2611.
ХАЯГ 5: “АЯНЧИН” салбар, Эрдэнэт хот, Баян их дэлгүүр, 1-р давхар
Утас: 9820-2611
Аянчин Аутфиттерс 15 жилийн ойн баярыг тохиолдуулан бүх бараандаа 15%-ийн хямдралтай, бэлэгтэй худалдаагаа зарлаж байна. Та бүхэн 6-р сарын 11-13 ны хооронд манай бүх салбар дэлгүүрүүдэд хүрэлцэн ирж үйлчлүүлээрэй. "Аялалд хамтдаа 15 жил"Эрхэм харилцагч, үйлчлүүлэгчиддээ баярлалаа.
Posted by Ayanchin Outfitters LLC/ Аянчин Аутфиттерс ХХК on Monday, June 8, 2015