Газар хөдлөлтийг бодитоор нь мэдрүүлэх 3D гэрийн театрыг хэрхэн бага зардлаар босгох вэ?
Гэртээ кино театрт байгаа мэт дуу, дүрсний гайхалтай эффектийг мэдрэхийн тулд хамгийн том, дүрслэл сайтай телевизор авах уу эсвэл мундаг том спикер авахуу гэж эргэлзэж байна уу? Хамгийн үнэтэй телевизор, гэрийн театрын спикер авлаа ч мэдрэхээргүй таашаалыг өгөх боломжийн үнэтэй гэрийн театрын шийдлийг бид танд танилцуулья.
1080p-3D том дэлгэц, борооны дусал ч байгалийнхаараа сонсогдох дууны системийг хялбархан бүтээж болно. Танд техникийн ахисан түвшний мэдлэг, их хэмжээний мөнгө ч шаардлага байхгүй. Ердөө л зөв бүтээгдэхүүнээ сонгож, холболтыг нь бидний өгөх зааварчилгааны дагуу хийхэд л гэртээ 3D гэрийн кино театртай болох боломжтой. амралтын өдрүүдээр кино театрт дугаарлан зогсч, хүүхдүүдтэйгээ олон хүмүүс дунд чихцэлдэн кино үзэх гэж явах шаардлагагүй. Энэхүү шийдлийг гэртээ тавьснаар бага зардлаар 3D киног 5.1 дуугаралттай үзэх боломжтой болно. Юун түрүүнд хөгжмийн гайхалтай систем нь таны үзэж байгаа киног амьдруулах гол хүчин зүйл юм. Хөгжимийн дуугаралт чанга сулдаа биш киноны дууны найруулагчийн бүтээсэн төрөл бүрийн эффект, нарийн элементүүдийг хүртэл байгалийн мэт амьд мэдрүүлэх чадвартай байх нь чухал. Дэлхийд хөгжмийн дуугаралтын системээр алдартай америкийн эрдэмтэн Amar G.Bose-ийн бүтээл Bose брэндийн хөгжмийн системүүд нь патентлагдсан Direct/Reflecting speaker технологиор бүтээгдсэн бөгөөд энгийн системээс ялгаатай тал нь хөгжмийг ихэнх дууны долгионыг спикерийн араас цацагдаж хананд ойлгож сонсогдсоноор амьд мэт дуугаралтыг гаргаж чадсан байдаг. Bose LifeStyle Home Entertainment System 135 гэрийн театр нь өрөөгөө олон спикерээр тоноглолгүйгээр зөвхөн 2 утасгүй спикерээр чанартай дуугаралтыг мэдрүүлнэ.
Гайхалтай хөгжимтэй хослох 3D дүрслэлийг хэрхэн бий болгох вэ?
Ханандаа асар том 3D ТВ тавих уу, үүнээс хялбар бөгөөд хямд шийдэл бид санал болгоё. Бизнесийн хэрэглээнд түгээмэл ашиглагддаг проекторууд гэрийн кино театрт зориулагдсан 3D дүрс гаргадаг загварууд сүүлийн үед түгээмэл ашиглагддаг болоод байна. Үүний нэг жишээ нь Epson брэндийн TW8200 загварын 3D проектор юм. HD 1080p дүрслэлтэй энэ проектороо р кино, спортын уралдаан тэмцээн, видео тоглоом тоглоход тохиромжтой 2400 lumens, 600,000:1 contrast ratio, 2.1x zoom үзүүлэлтэй ба 3D шилтэй. Проектор хэдий гайхалтай дүрс цацлаа ч дэлгэцний чанараас шалтгаалж үзэгчид харагдах байдал нь ондоо байдаг. Дэлгэцийг сонгохдоо өрөөнийхөө хэмжээ, гэрэлтүүлэг, өрөөний дотоод зохион байгуулалт, харагдах өнцгөө тооцож үзнэ. Бидний санал болгох Elite Screen брэндийн дэлгэцүүд нь хананд тогтоох, ашиглаагүй үедээ хураагдах боломжтой. Видео дүрс гаргах зориулалттай, эгц урдаас дүрс өгөх боломжтой, MaxWhite finish дүрсийг хамгийн тод харуулах технологи бүхий дэлгэц юм.
3D гэрийн театрыг бий болгох эдгээр бүтээгдэхүүнээ PC mall дэлгүүрээс худалдан аваад өөрийн гэртээ хамгийн хямд зардлаар 3D кино театрыг бий болгоорой.
Утас: 75753535
Вэбсайт: http://www.pc-mall.mn
Фэйсбук хуудас: www.facebook.com/pcmallofficial