Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” болжээ | News.MN

Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” болжээ

Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” болжээ

Монголын томоохон компаниудын нүүр царайгаар тодорч, чамлахааргүй ирээдүйтэй яваа загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна.

"Монгол модель" агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг тэрбээр одоо "Говь" брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа ажээ. Загвар өмсөгч бүсгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гиннесийн ном”-д бүртгүүлэх дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварын наадамд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн загвар өмсөгчийн хамт оролцоод ирсэн юм.

Тодруулбал, Испани улсын Мадрид хотноо дөрөвдүгээр сарын 5-наас 6-нд болсон загварын томоохон наадамд "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа болон Топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг оролцсон.

 А.СҮРЭН

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hamaatan ni 2019-06-10 202.179.27.136

Duudee amjilt husiye.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж