Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв, Ажиа гэгээнтэн Лувсантүвданы санаачлан хэрэгжүүлж буй Ахмадын хөгжлийн ордны шав тавих ёслол өчигдөр /2019.6.09/боллоо. Дэлхий дахинд ахмад настны тоо эрчимтэй нэмэгдэж байгаа талаар (Global Age Watch Index) насжилтын хяналтын индекс судалгааны тайландаа дурьдсан.
Монгол Улсын хувьд ч мөн ахмад настны тоо тогтмол өссөөр байгаа. Тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх, сувилуулах газар шаардлагатай байдаг. Тэгвэл дээрх шаардлага нөхлийг хангасан ордон баригдана. Уг ордон нь таван давхар бөгөөд усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнес, сургалт, тоглоом, амралт, соёлын танхимуудаас бүрдэнэ. Барилга угсралтын ажлыг энэ онд багтаж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд "Чингис хаан" олон улсын нисэх буудлын ойролцоо, Архивын ерөнхий газрын урд байрлах юм.
Г.ХОРОЛ