Наадмын өмнө автобусны ухаалаг картыг ашиглахаар болжээ
Наадмын өмнөхөн буюу ирэх сарын 6-наас автобусны ухаалаг картыг ашиглахаар болсон байна. Энэхүү карт нь худалдаанд гарснаар иргэд автобусаар үйлчлүүлэхдээ билет авах шаардлагагүй болох юм. БНСУ-д үйлдвэрлэсэн автобусны ухаалаг системүүд өнгөрсөн тавдугаар сарын эхээр манай улсад ирсэн бөгөөд одоогоор автобусд суулгах, карт борлуулах цэгүүдийг байгуулах ажлууд үргэлжилж байгаа аж. Ухаалаг систем эхний ээлжинд 500 мянган картын хамт ирэх юм байна. Албаныхны мэдээллэж буйгаар “U money” нэртэй автобусны картыг иргэд 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд автобусны буудлууд дээр байрлах логотой ТҮЦ, худалдааны төвүүдээр 50-90 мянган төгрөгөөр цэнэглүүлэн хэрэглэх юм байна. “U money” карт нь хүүхдийн, энгийн, хөнгөлөлттэй гэсэн гурван төрөлтэй байх аж. Тухайлбал хөнгөлөлттэй картыг ахмад настан, цагдаагийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, оюутнууд ашиглана. Харин автобусанд ухаалаг картаа ашиглахдаа жолоочийн хажуугийн хаалгаар орж, картаа уншуулаад, арын хаалгаар буухдаа мөн уншуулах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn