Назарбаевыг Касым-Жомарт Токаев залгамжлахаар болов

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Назарбаевыг Касым-Жомарт Токаев залгамжлахаар болов

Назарбаевыг Касым-Жомарт Токаев залгамжлахаар болов

Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэд бямба гаригт /2019.06.09/ түүхэн сонголтоо хийж тус улсыг 30-аад жил удирдсан Нурсултан Назарбаевын залгамжлагчийг сонгосон юм. Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж сенатын танхимын дарга Касым-Жомарт Токаевд эрх мэдлээ шилжүүлэн өгч түр Ерөнхийлөгчөөр томилсон билээ. Удалгүй Токаев Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зарлаж, Назарбаев түүнийг намаасаа нэр дэвшүүлсэн.

Ингээд өчигдөр /2019.06.09/ болсон сонгуульд   Токаев 70 хувийн саналаар илт давуу ялалт байгуулжээ. Урьдчилсан дүнгээр 66 настай Токаев нийт саналын 70 гаруй хувийг авсан бол түүнд хамгийн ойрхон санал авсан нэр дэвшигч 15 хувьтай Амиржан Косанов байв.

Нийт 11.95 сая орчим сонгогч сонгуулийн 9,970 хэсэгт санал өгөх эрхтэй байснаас 77 хувь нь сонгуулиа өгчээ. Энэ бол өмнөх жилүүдтэй харьцуулахад маш буурсан үзүүлэлт юм. Хамгийн сүүлд буюу 2015 онд болсон сонгуулиар сонгогчдын 95 хувь нь саналаа өгч, тэдний 98 хувь нь Назарбаевыг сонгож байжээ. Сонгуулийн үеэр Казахстанд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн бөгөөд орон даяар 500 орчим жагсагчийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн баривчилсан байна. Уг сонгуулийн үеэр гадаад дотоодын нийт 300 гаруй ажиглагчид оролцжээ.

Эрх баригч “Нур Отан” намаас нэр дэвшсэн Касым-Жомарт Токаев нь ерөнхийдөө Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын ойрын хүн гэгддэг бөгөөд түр Ерөнхийлөгчөөр томилогдсон даруйдаа улсын нийслэл Астана хотыг Нурсултан хэмээн нэрийдэх шийдвэр гаргаж, Назарбаевт “Улсын баатар”  цол олгож байв. Нурсултан Назарбаев нь хэдий Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч эрх баригч намын дарга хэвээр үлдсэн төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга гэх том албан тушаалд томилогдсон билээ.

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж