Д.Цогтбаатар дипломатчдийн холбогдсон хэргийн талаар мэдээлэл хийнэ | News.MN

Д.Цогтбаатар дипломатчдийн холбогдсон хэргийн талаар мэдээлэл хийнэ

Д.Цогтбаатар дипломатчдийн холбогдсон хэргийн талаар мэдээлэл хийнэ

Д.Цогтбаатар дипломатчдийн холбогдсон хэргийн талаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн дуулиан байв. Тэдний авч явсан хар тамхи их хэмжээний байсан бөгөөд одоо саатуулагдан, хэрэг Герман улсад шалгагдаж буй. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэд хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна.

Сануулахад, Герман улсын Дрезден хотод Монгол Улсын  хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Б гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны С.Э байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Жолооч С.Э нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Б нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн.  Мөн дээрх хоёр хүний хувьд нэг удаагийн үйлдэл бус давтамжтай бөгөөд ТЕГ олон жил мөрдөж байсан гэдгийг ч хэлж байсан юм.

Түүнээс гадна дээрх хоёр дипломатчийг 2018 оны тавдугаар сарын 31-ний өдөр томилсон бөгөөд тэднийг хар тамхи тээвэрлэгч гадаадын томоохон бүлэглэлд үйлчилдэг байсан гэх мэдээлэл ч байгаа юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 66.181.185.65

Олон хавар нэгэндээ гэж…
Сүүлийн 30 орчим жилд гадаадаад ажилласан дип паспорттай хүмүүс дотор тамхи хууль бусаар наймаалж, Европын орнуудын хооронд зөөж баяжсан хүмүүс их бий шүү дээ.
Тэдний дотор ОХУ-д Элчин сайд байсан хүн ч байгаа.
Тэглээ гээд хэн ч хариуцлага хүлээсэнгүй, харин дэвшээд томоос том дарга болоод л. Манай улсад ер нь улс орноо, нэр төрөө боддог төрийн ажилтан их ховордож, зусарч, бялдууч, хүний араар элдэв хор найруулагч л их болж, дампуурч байна даа.

Avatar

ЗОЧИН 2019-06-10 150.129.141.163

ОЛОН ДАВТАМЖТАЙ ГЭХЭЭР ХАР ТАМХИАР ДАГНАСАН 2 ХҮН ЮМ БАЙНА ДАА.ДИПЛОМАТ ПАСПОРТ АШИГЛАН МОНГОЛЧУУДЫГАА Ч ХАР ТАМХИАР ХОРДУУЛЖ БАЙСАН БАЙХ. ГААЛИЙНХАН ИЛРҮҮЛЭЭД БАЙДАГ Ч УЛАМ Л ОЛОН ХҮН ХОЛБОГДООД БАЙХЫГ БОДОХОД ЭНЭ МЭТИЙН ШУНАЛТНУУД ИРЭЭДҮЙН ЗАЛУУСЫГ ХОРДУУЛАХ АЖИЛДАА ГАРШИЖ ДОНТОЖ БАЙГААН БАЙНА Л ДАА

Avatar

Зочин 2019-06-10 175.38.211.239

ОГЦРОХООС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ ДЭЭ… ҮХЭН ХАТАН СУУДАЛТАЙГАА ЗУУРАЛДВАЛ НЭР ХҮНД НЬЬНАВС УНАНА.

Avatar

Zochin 2019-06-10 51.154.140.254

Ene uuruu hanidib abdag bhaa

Avatar

зочин 2019-06-10 103.212.119.246

Жолооч С. Эрдэнэбаяр нь ГХЯ-нд дархлагдсан хүн гэсэн. Олон удаа тамхины наймаанд явж
байсан ч шийтгүүлж байгаагүй. Одоо тэрэндээ эрдээд маш зоригтойгоор бүр ХАР ТАМХИЙГ 70 кг-ар нь нэг удаадаа тээвэрлэж баригджээ. "Олон хавар нэгэндээ" гэж Түүний эх Оуунбадам нь Эмэгтэйчүүдийн Хорихын даргаар олон жил ажилласан мөн Багабандийн хамаатан гэсэн сурагтай шүү.

Avatar

зочин 2019-06-10 66.181.181.89

яадын яадын битгий огцор тэр наймаагаар олсон орлогоо намдаа хандивласан гээд хэлчих муу лалрууд яадын битгий тоо зүгээр наймаагаа үргэлжлүүл

Avatar

Иргэн 2019-06-10 64.119.16.67

Энэ одоо шууд огцрох хэрэгтэй ш дээ. Жолооч нь байсан гээ биз дээ. Өөрөө явуулаа биз. Би хариуцлага хүлээхэд бэлэн гээд л худлаа битгий шааагаараййй даа офшороо.

Avatar

Зочин 2019-06-10 172.58.187.184

Хариуцлагаа хүлээж огцор

Avatar

зочин 2019-06-10 64.119.25.150

Гэмт хэргийг хүчний байгууллагаас томилогдсон хүмүүс хийж байна. Эд нарын дипломат гэж юу байдаг юм бэ. Тагнуулын хурандаа гавьяат хуульч Бат-Эрдэнийн хүү. Нөгөө нь жолооч. Гадаадад консулын болон бусад ажилтнаар хүчний байгуулллагад ажиллаж байсан хүмүүсийг томилохоо болих хэргэтэй. Иргэдээ чагнаж тагнах гэж очоод өөрсдөө ухаанд нь ухна ишиг орсон эрүү нар эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байна. Жинхэнэ Гадаад хэргийн яамны олон дипломат ч ийм булай хэрэг хийхгүй хийдэггүй байсан.

Avatar

карма 2019-06-10 182.160.34.185

шүүгч батэрдний нүгэл чин хүүхдээр чин гарлаадааа хүн битги гомдоож яв

Avatar

Иргэн 2019-06-10 202.9.43.195

Энэ NEWS-хэн дэндэж байна? Гаргаж байгаа мэдээгээ Ушдаггүй юм уу??? Алт юм уу? Энэ Ш. Оч гэж хэн бэ? Хээрын тэнүүлчин үүү?? Юу болоод байнааа??

Avatar

Зочин 2019-06-10 122.201.31.198

вух граждан Монголии с дипломатическими паспортами задержали за незаконную перевозку героина. … Серебристый Mercedes с дипломатическими номерами остановили для проверки на шоссе, соединяющем Прагу и Дрезден. … В общей сложности в них оказалось 70 килограммов героина: 140 упаковок по 500 граммов. … Дипломатов арестовали. Находились ли они в розыске, не уточняетс

Avatar

зочин 2019-06-10 103.111.68.3

Одоо Монгол-д танил тал, ах дүү, мөнгө хөрөнгө, аав ээжийн нөлөө татаасаар ажилд ордог болсон болохоор бүх шатандаа ийм болсон доо Тэгээд хариуцлага тооцох ч боломжгүй болсон
Социализм үед нийгэм маань шударга байсан болохоор дарга цэрэггүй нийгэмд хүн ямар байр суурьд байх естой байсан тэр газраа очдог шударга тогтолцоогоор байсан болохоор нийгэм тэр чигээрээ байсан эрүүл байсан даа………

Avatar

zochin 2019-06-10 103.111.68.3

Одоо Монгол-д танил тал, ах дүү, мөнгө хөрөнгө, аав ээжийн нөлөө татаасаар ажилд ордог болсон болохоор бүх шатандаа ийм болсон доо Тэгээд хариуцлага тооцох ч боломжгүй болсон
Социализм үед нийгэм маань шударга байсан болохоор дарга цэрэггүй нийгэмд хүн ямар байр суурьд байх естой байсан тэр газраа очдог шударга тогтолцоогоор байсан болохоор нийгэм тэр чигээрээ байсан эрүүл байсан даа………

Avatar

Зочин 2019-06-10 202.9.42.96

Тэр томилгоо хийсэн хүмүүсийн нэрийг нь ил болгох хэрэгтэй. Тэд ашигаа хуваадаг юм биш үү.

Avatar

Зочин 2019-06-10 202.179.31.251

Улс орныхоо нэрийг гутаасан шалгагдаж бсан хүмүүсийг томилдог хариуцлагагүй юм бэ яасан, өөрийн толгой байхгүй дан хүний гар хөл болсон буурь суугаагүй залуучуудыг том дарга нарын суудалд томилдогоо болимоор юм

Avatar

Heleh ug alga 2019-06-10 64.119.27.140

Chi ene heregt ymar haiutlaga huleeh be ogtsroh bagdah mash tom hereg tanai salbart udaa daraa garlaa Chi salbaraa muu abch ybj bna Mongoliig delhiin gutamshig bolgoloo Mongolchuuddaa tus boldguimaa gehed gai bitii bolooch nobshiin elchin nertee lalriin ariin haalgaar ybdag hulgaich luibarchidaa

Avatar

Зочин 2019-06-10 103.57.94.130

70 кг алт гэнэ үү?

Avatar

Зочин 2019-06-10 202.55.191.130

olon jil mordoj abisan ch gex shig xutsdiin be ** gej boddiimuu xaashain

Avatar

zochin 2019-06-10 103.26.193.119

Tegeed shalgaj baisan khunee gerel 1 jiliin umnu gadaadad tomildog yum uu, khumuusiig teneg gej boddogoo khuuk nariin sugselzuuruud hezee bolikh yum bol

Avatar

Зочин 2019-06-10 124.158.109.140

Харин үйлдэл дээр нь баримттай барих гээд явуулсан юм болов уу? Хай хэн мэдлээ…

Avatar

Зочин 2019-06-10 64.119.25.150

Жилийн өмнөөс шалгаж байсан юм бол яах гэж томилсон юм бэ. Тагнуулынхан томилогдох хүнийхээ шалгуурыг нягтлах хэргэтэй.

Avatar

зочин 2019-06-10 66.181.179.104

Одоо поп пиздаагийн шанаа өгөхийг нь л харъя. Танхимынхаа томилсон сайдадаа ямар арга хэмжээ авахыг нь

Avatar

и 2019-06-10 124.158.107.35

энэ оффшор цогтбаатар өөрөө шууд огцрох хэрэгтэй юун мэдэгдэл хийх , эсвэл огцрох мэдэгдэлээ хийх гэсиймүү

Avatar

zochin 2019-06-10 66.181.179.104

чиний томилсон хүн чи огцрох ёстой

Avatar

Зочин 2019-06-10 139.5.219.111

Medeegee sain nyagtalj bicheech. 5 dugaar saryn 31 ns tomilogdson genw uu!!! Olon jil murduj baisan ch geh shig.

Avatar

Зочин 2019-06-10 103.111.68.3

ӨӨРӨӨ ОГЦРОХ НЬ ЗҮЙТЭЙ

Avatar

Зочин 2019-06-10 66.181.161.32

ү****ц мэдэгдэл дуусахгүй.

Avatar

Зочин 2019-06-10 66.181.161.32

үе үеийн сайд ерөнхийлөгч нарын томилгоо хийдэг тоглоомын талбар.женкогийн эгчийн хүргэн.бэр дүү.луболдын дүү нар.занданшатарын чихээсүүд гээд тэнэглэл дүүрэн.ганди туяа авгай гээд дуусахгүй.энийгээ янзлахгүй бол цогтбаатар мэтийн сайдын гөлийсөн ү

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-06-10 103.229.120.133

Бид аливаа юманд өнгөц ханддаг гэмтэй.Өвчнөөр бол шалтгааныг эмчлэхгүй, эмэ өгч шинж тэмдгийг нь түр намдаана. Дараа нь өвчин дахина.Гадаад харилцааны албанд боловсон хүчин элсүүлэх, шатлан дэвшүүлэх тогтолцоо, шалгуур, шалгалт авч байгаа арга хэлбэр, дүрэм журмаа сайжруулал даа. Энэ чинь ТАЗ, ЯАМНЫ УДИРДЛАГЫН ҮҮРЭГ.Жишээ нь, томилох хүнийг судалдаг, судалсан хүн баталгаа гаргадаг, баталгааг нь Хувийн хэрэгт нь хадгалдаг болвол хариуцлага дээшилж болох талтай г.м: шинэ зүйл сэдээсэй.

Avatar

Иргэн 2019-06-10 202.179.25.204

бодит байдал дээр улс төрийн намуудын шахаасаар явуулдаг болохоор ганц төрийн нарийн судлаад, тодорхойлоод, санал болгоод ч дэмжигдэхгүй юм чинь тэднийг буруутгах арга байхгүй дээ

Avatar

зочин 2019-06-10 202.179.25.204

шунал өвлөгддөг юм байна даа

Avatar

Зочин 2019-06-10 202.179.31.103

Энэ нөхөр бассулаан сарангэрэл нямдорж шууд огцрох болзлоо хэдийн хангасааан

Avatar

зочин 2019-06-10 203.91.115.42

Медлиний харитамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскаборо-н гар хөл бологсод юм биш үү хахахахахаха

Avatar

Зочин 2019-06-10 103.111.68.3

ДИПЛОМАТ ПАСПОРТ, ДИП- НОМЕРТОЙ МАШИН АШИГЛАЖ, ХАР НАЙМАА ХИЙДЭГ АСУУДАЛ АЛь 90-ЭЭД ОНООС ХОЙШ ТОЙМОО АЛДСАН. ИЙМ ТОМИЛГООНЫ ТӨЛӨӨ ЯАЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БАЙГААГ ХАРЦГААЖ БАЙГАА БИЗДЭЭ, ИРГЭДЭЭ!

Avatar

Зочин 2019-06-10 64.119.25.150

Ардчиллалын авчирсан гай

Avatar

Зочин 2019-06-10 203.169.49.101

монгол улс Европын хар жагсаалтанд орох болзлоо хангачих шиг боллоо доо. Эд нараас болж улс орон минь доройтож, ѳр шир нь нэмэгдсээр байна. юу ч гэхэв дээ.

Avatar

Зочин 2019-06-10 103.111.68.3

ХАР ЖАГСААЛТААР ЗОГСОХГҮЙ ХӨӨ, БҮР МӨСӨН МӨХЛӨӨ…

Avatar

Шуух засаглалыг ундсээр нь еерчил 2019-06-10 202.9.43.76

Шуухийнхэн тер засгийн дээр гарч суугаад МУ-ыг дотор болон гаднаас нь встгаж эхэлсний тод жишээ. ТЕГ, ГХЯ-ыг дарамталж хуухэдээ дипломат болгоод паспортыг нь ашиглан олон улс дамжсан наркокурьер болгожээ. Тагнуул хуульчид арай л бна даа… Дотооддоо эруудэн шууж хилс хэрэг тулгана.. энэ бугдээ шуухийн хараат бусаар хаацайлнаа

Avatar

Зочин 2019-06-10 124.158.109.140

Нөгөө шүүхийн шинэчлэл гээд байсан Элбэгээ, Тэмүжин нарын ажлын үр дүн мөн ч дуулиантай илэрч байна даа.

Avatar

Зочин 2019-06-10 64.119.20.95

ДЭЛХИЙН ЖИШИГТ ГАНЦХАН МЭДЭГДЭЛ БАЙДАГ. ТЭР НЬ -ОГЦОРСОНОО ЗАРЛАХ!!!

Avatar

unenhuu 2019-06-10 103.212.118.108

ogtsroh medegdel hiih bhdaa, yos judagtai bolj bgaa um bndaa mongoliin tur.

Avatar

Зочин 2019-06-10 66.181.183.73

Шууд огцорсон нь дээр дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж