"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна | News.MN

"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвийн нэг давхарт бямба гаригт гал гарсан харамсалтай хэрэг гарсан. Галын дүгнэлт албан ёсоор гараагүй ч урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас үүссэн байж болзошгүй гэнэ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан “Галын шалтгаан 14 хоногийн дараа гарна. И-Март худалдааны төвийн нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан. Тус төвд галын улмаас шатсан зүйл бага, цахилгааны болон кабелийн утаснууд шатсаныг унтрааж аюулгүй болголоо. Хүний амь нас эрсдээгүй, гараашт байрлуулсан автомашинуудыг гаргаж гал түймрийн эрсдэлээс сэргийлж ажиллаа. Ер нь аж ахуй нэгж байгууллагад гал түймэр гарах тохиолдол цөөн, гэр хорооллын өрхүүдээс галын дуудлага их ирдэг” гэлээ.

Тухайн өдөр гал гарснаас нэг давхар утаажсан,  хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаныхан шуурхай ажилласан байна. Онцгой байдлын газарт галын дуудлага 12.30 цагт ирсэн бөгөөд оройн 21.00 цагт бүрэн унтрааж, угаарыг гаргасан байна.  Гал унтраах аврах ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвөөс иргэдийг гаргасан байсан тул хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй аж. Мөн галын улмаас тус төвд учирсан хохирол харьцангуй бага гэдгийг албаныхан хэлж буй.

Мөн зургадугаар сарын 8-нд Баянзүрх дүүрэгт байрлах "Өнөр бүл" асрамжийн газарт гал гарч, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа.  Тус төвд 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 12-18 насны 70 орчим хүүхэд байжээ. Онцгой байдлын аврагчид хүүхдүүдийг аварч, есөн хүүхдийг яаралтай тусламжийн төвд хүргэсэн. Харин тэдний нэг нь хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал гарсан шалтгааныг тодруулаагүй, дүгнэлт мөн л 14 хоногийн дараа гарах юм байна.

 

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-10 103.9.89.18

Е-мартыг хаах хэрэгтэй. Хариуцлаггүй улмаас гал гаргачихаад гэнэтийн осол гэж төөрөгдүүлж болохгүй Гал гарах үед машинаа тус дэлгүүр байршуулсан иргэдийн хохиролыг барагдуул. Мэдээлэлийг нууж хааж аргалж болохгүй

Avatar

Зочин 2019-06-10 112.72.8.122

Huuhduud gald urtuchhihuud bhad ter neg tumuriin segiinhee araas ingej bichij l bdag…

Avatar

Гарц дохиолол ! 2019-06-10 64.119.25.54

Галын гарц гарц Галын дохиолол нь ажиллаагүй шүү…!

Avatar

Гарц Дохиолол ! 2019-06-10 64.119.25.54

Галын аюулын гарцнууд бүгд нь хаалттай байсан, Аюулын дохиолол нь ажилаагүй !!!!.

Avatar

zochin 2019-06-10 202.55.188.46

manaihan neeree yu ch medehgui n ingeed medegdhiimoo, ter galiin haaltuud chin l ajillaj haalt bolj humuusiig avardag yum bgamshd!! harin ch mash sain tonog tuhuurumj shiideltei tuldaa galiig baga deer n tusgarlasab gej sonsson

Avatar

Зочин 2019-06-10 202.21.100.154

Барилгын материалын шатахдаа маш их хорт хий ялгаруулдаг. Тэр нь түлэгдэлтээс илүү хор уршигтай.Путины нэг том гавьяа бол барилгын материал дээр галын стандартыг өндөрт тавьж өгсөн. Ингэснээрээ өнөөдөр оросуудын хамгийн түрүүнд асуудаг ярьдаг юм нь гал дэмждэг үү үгүй юу. Ялангуяа шал бол маш хортой материалаар хийдэг. Манайд бол тийм стандарт мөрддөггүй. Галын хамгийн муу стандарттай улс.

Avatar

Зочин 2019-06-10 103.229.176.130

ер нь манайд стандартын шаардлага хангадаг юм гэж юу байгаан ?????

Avatar

dsd 2019-06-10 202.131.253.66

Гүйцэтгэх шатанд байгаа бүдүүн баараг хар эрчүүд сүүлийн үед улам л маанаг болоод байна. Хүний төлөө ерөөсөө санаа зовж юм шийдэхгүй. Аль ашигтай тал санал тавих нь гээд хүлэх янзтай. Мөрдөлт хийж сэтгэлээ чилээнэ гэж гонжийн жоо. Яаж ийм байдын.

Avatar

Зочин 2019-06-10 112.72.11.110

Хэрэв энэ гал х*******н үйлдвэрт гарсан бол дүгнэлт нь үдээш хойш тодорхой болчих байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж