"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

"И-Март", "Өнөр бүл"-д гарсан галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна

Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвийн нэг давхарт бямба гаригт гал гарсан харамсалтай хэрэг гарсан. Галын дүгнэлт албан ёсоор гараагүй ч урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас үүссэн байж болзошгүй гэнэ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан “Галын шалтгаан 14 хоногийн дараа гарна. И-Март худалдааны төвийн нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан. Тус төвд галын улмаас шатсан зүйл бага, цахилгааны болон кабелийн утаснууд шатсаныг унтрааж аюулгүй болголоо. Хүний амь нас эрсдээгүй, гараашт байрлуулсан автомашинуудыг гаргаж гал түймрийн эрсдэлээс сэргийлж ажиллаа. Ер нь аж ахуй нэгж байгууллагад гал түймэр гарах тохиолдол цөөн, гэр хорооллын өрхүүдээс галын дуудлага их ирдэг” гэлээ.

Тухайн өдөр гал гарснаас нэг давхар утаажсан,  хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаныхан шуурхай ажилласан байна. Онцгой байдлын газарт галын дуудлага 12.30 цагт ирсэн бөгөөд оройн 21.00 цагт бүрэн унтрааж, угаарыг гаргасан байна.  Гал унтраах аврах ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвөөс иргэдийг гаргасан байсан тул хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй аж. Мөн галын улмаас тус төвд учирсан хохирол харьцангуй бага гэдгийг албаныхан хэлж буй.

Мөн зургадугаар сарын 8-нд Баянзүрх дүүрэгт байрлах "Өнөр бүл" асрамжийн газарт гал гарч, нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа.  Тус төвд 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 12-18 насны 70 орчим хүүхэд байжээ. Онцгой байдлын аврагчид хүүхдүүдийг аварч, есөн хүүхдийг яаралтай тусламжийн төвд хүргэсэн. Харин тэдний нэг нь хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал гарсан шалтгааныг тодруулаагүй, дүгнэлт мөн л 14 хоногийн дараа гарах юм байна.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж