НАСА: Сар руу аялах тасалбар 60 сая доллар | News.MN

НАСА: Сар руу аялах тасалбар 60 сая доллар

НАСА: Сар руу аялах тасалбар 60 сая доллар

НАСА: Сар руу аялах тасалбар 60 сая доллар

-ИРЭХ ОНД САНСАР РУУ АЯЛАХ ТАСАЛБАР ОЙРОЛЦООГООР 60 САЯ АМ.ДОЛЛАР-

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн том шинжлэх ухааны байгууллага НАСА агентлаг 1958 оноос өнөөдрийг хүртэл дэлхий нийтэд шинжлэх ухаан, сансар огторгуй судлалын ололт амжилтыг авчран, олон мянган туршилт, судалгаа шинжилгээгээрээ хүн төрөлхтөнийг гайхшруулсаар ирсэн билээ. НАСА Америкийн тэргүүлэх сансар судлалын байгууллага болж, саран дээр анх хүн газардах, Скай лаб (Sky Lab), Шаттл, Жеймс Вэб телескоп зэрэг дэлхийн сансрын анхдагч томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн түүхтэй. Тус байгууллагаас сансрын  аялалд дурлагчдад зориулан гайхалтай сюрприз барихаар зэхэж буй талаараа өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

АНУ-ын сансар судлалын НАСА (англ. National Aeronautics and Space Administration – Үндэсний Агаарын Тээвэр ба Сансрын Нислэгийн Алба – ҮАТСНА) агентлаг Олон улсын сансрын станцыг /ОУСС/ арилжааны зорилгоор ашиглахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл,  2020 оноос эхлэн  НАСА сансрын жуулчдыг аялуулах ажлаа эхлүүлэхээр болжээ.

НАСА-гийн Санхүүгийн газрын дарга Жефф ДеВиттийн мэдээлснээр, ОУСС руу аялах нэг тасалбар ойролцоогоор 60 сая ам.долларын үнэтэй бөгөөд сансрын жуулчдад жилд хоёр удаа Америкийн жолоодлогот хөлгөөр хийх 30 хоног хүртэлх богино хугацааны аяллыг санал болгож байгаа аж.

Мөн өдгөө тус агентлаг Америкийн сансрын нисгэгч тус бүрд 80 орчим сая ам.доллар төлж буй бол арилжааны нислэгийн хөтөлбөрийн хувьд үнэ нь хямд буюу 58 орчим сая ам.доллар байгаа талаар Жефф ДеВитт мэдээлжээ. Жуулчдыг ОУСС руу аялуулах “Boeing”, “Space X” компаниуд эцсийн үнийг тогтоох аж. Үүний зэрэгцээ жуулчид тус станцад байх хугацаандаа НАСА-д нэг хоногийн 35 мянган орчим ам.доллар төлөх ёстой юм байна.

НАСА-гийн Олон улсын сансрын станцын дэд захирал Робин Гейтенсийн мэдээлснээр, тус станц дээр эдүгээ судалгааны ажлууд хийгдэж буй бөгөөд арилжааны төлөвлөгөөний дагуу хувийн компаниудад ОУСС-ыг үйлдвэрлэл, сурталчилгаа, маркетинг хийх зорилгоор ашиглах боломж нээлттэй аж.

-2023 ОНД САРАН ДЭЭР СУДАЛГААНЫ БААЗ БАЙГУУЛНА-

НАСА-гийн хэрэгжүүлсэн гайхалтай төсөл олон. Түүнээс онцлоход:

  • НАСА болон сансрын станцын интернэт жирийн айл өрхийнхөөс 13 мянга дахин илүү хурдан, секундэд 91 гегабайт мэдээлэл дамжуулдаг байна.
  • Сансрын нисгэгчийн хувцсыг таталцлын хүчтэй байхаар зохион бүтээжээ.
  • Задгай сансарт үүргээ биелүүлэх сансрын нисгэгчдэд хуурай хоол өгдөг. Сансрын нисгэгчдийн хувьд хуурай хоол авч явахад авсаархан бол НАСА-гийнхан үүнийг хийхэд хялбар бөгөөд хямд гэж тайлбарладаг байна.
  • Калифорни муж дахь НАСА-гийн 70 метр өндөр антенаар дамжуулж сансрын станцтай холбоо барьдаг аж.
  • НАСА 2023 он гэхэд саран дээр бааз барихаар төлөвлөжээ. Тэд хүн төрөлхтөн саран дээр судалгааны бааз байгуулах нь маш том үүд хаалгыг нээж өгнө гэж итгэж буй аж.
  • Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд НАСА 1000 гаруй эксопланет (манайхаас өөр нарны аймгийн гаригийг эксопланет гэж нэрлэдэг) илрүүлсэн бөгөөд “Nеx SS” баг эдгээр гаригийн судалгааг хийдэг.
  • Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хол тусгалтай дурангийн төслийг НАСА Европын болон Канадын сансар судлалын агентлагтай хамтран хийж буйгаа танилцуулж, 2021 он гэхэд бүрэн хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү дуранг Жэймс Вэбб (James Webb) хэмээн НАСА-гийн хоёр дахь захирлын нэрээр нэрлэжээ. Эрдэмтэд “Жэймс Вэббийн дурангаар орчлон ертөнцийг бүхэлд нь харах боломжтой” гэж хэлсэн байна.
  • Манай дэлхийгээс Ангараг гариг руу нисэхэд ойролцоогоор нэг жил буюу 300 өдөр болно гэсэн тооцоо бий. Ангараг руу аялахыг хүсдэг баячууд маш олон бөгөөд тэдний мөрөөдөл чухам 2030 онд бодитой болох судалгааг НАСА гаргасан байна.
  • Нисгэгчдийн томоохон баг задгай гариг, ертөнцийн судалгаа хийх “Orion” сансрын хөлгийг бүтээж буй бөгөөд 2020-иод оны эхээр анхны аялалдаа гарах нь.
  • НАСА анх удаа сар болон дэлхий рүү чиглэж буй солироос сорьц авдаг болжээ. Дэлхий болон сар руу чиглэн ирж буй солир дээр роботон хөлөг бууж, тус солироос сорьц авч, сарны тойрог зам руу чиглүүлэн дэлхийгээс зайтай аваачих ажлыг 2020 он гэхэд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
  • Ангараг гариг дээр ажиллах хөдөлгүүрт автомашин зохион бүтээжээ. Энэ нь 12 дугуйтай, цагт 10 км хурдлах хүчин чадалтай, жолоочийн бүхээг нь 360 градус эргэдэг. Мөн бүхээгтээ хоёр сансрын нисгэгчийн суудалтай, 14 хоногийн шаардлагатай хүнс, бусад зүйлс авч явах багтаамжтай.
  • Сансрын гариг хоорондын зайг асар өндөр нарийвчлалтайгаар хэмждэг интерформетр төхөөрөмжийг Германы эрдэмтэн НАСА-тай хамтран зохион бүтээсэн байна. Хүн төрөлхтөн энэ төхөөрөмжийн тусламжтай сансрын биет хоорондын зайг илүү нарийвчлалтай гаргах болжээ.
  • НАСА бусад гариг эрхсээс сорьц авдаг робот бүтээсэн,тун удахгүй хүнтэй адил олон чадвар бүхий цоо шинэ роботоо ажиллагаанд оролцуулна.
  • Тус байгууллагын зохион бүтээсэн “STS-1” пуужин 1981 онд дэлхийгээс хөөрч, даалгавраа гүйцэтгээд иргэн ирж, засварт орсны дараа дахин нисэж байсан түүхтэй.
  • НАСА сансарт гүйцэтгэх даалгаврууддаа карбон нано технологи ашиглахаар зорьж байгаа аж. Хүний үсний ширхэг мэт жижиг карбон элемент ашиглаж бүтээх энэхүү төхөөрөмж нь сар, солир гэх мэт агааргүй эрхсийн хөрсний химийн шинж чанарыг олж мэдэхэд туслах юм байна.
  • КубСат хиймэл дагуулыг рентген туяатай болгож, сар руу илгээх даалгаврыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Ингэснээр нэг км гэрлийн зайд амьд биет байгаа эсэхийг илрүүлэх боломж нээгдэх аж.

-ЖЕФФ БЕЗОС АМЛАЛТАА БИЕЛҮҮЛНЭ-

Өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн салбартаа нэртэй “Blue Origin” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сонирхолтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр өөрийн эзэмшдэг компанийн бүтээсэн “New Shepard” нэртэй сансрын хөлгөөр энэ жил жуулчдаа задгай сансарт аялуулах болно гэж мэдэгдсэн билээ. “Blue Origin” компани сүүлийн хэдэн жилийн турш “New Shepard” сансрын хөлгөө нэг бус удаа задгай сансарт хөөргөн, туршилт явуулжээ. Жефф Безосын хийсэн мэдэгдэл энэ салбартаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг “Virgin Galactic” компанийн хувьд багагүй цочрол өгсөн. Учир нь энэ өрсөлдөөнд “Virgin Galactic” компани болон бусад томоохон компани оролцож, анхдагч гэх нэр хүндийн төлөө ажиллаж буй. Тодруулбал, тус компанийн “Space Ship Two” сансрын хөлгийн туршилт амжилттай болжээ.

Жефф Безосын “Blue Origin” компанийн “New Shepard” нэртэй сансрын хөлөг сүүлийн хэдэн жилийн туршилтуудаа бүгдийг нь автомат нислэгийн горимд хийсэн нь томоохон давуу тал, онцлог болсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд хийсэн туршилт нь амжилттай болжээ.

Жефф Безос хэлэхдээ, бид сансрын хөлгийг нэг ч ширхэг жижиг деталь хэсэг үлдээлгүй дахин дахин шалгасан. Учир нь хүн төрөлхтний түүхэнд болох гэж байгаа шинэ нээлт, туршилт ямар ч саад, бэрхшээлгүй байх ёстой учир бэлтгэл ажлыг цаг хугацаа үл хамааран сайн хангах хэрэгтэй гэж онцолжээ.

Эх сурвалж: NASA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж