Суут зураач Пабло Пикассогийн ач охин Марина Пикассо эдүгээ 64 настай. Тэрбээр 22 настай байхдаа өвөөгөөсөө амьдарч байсан байшинг нь өвлөж авчээ. Байшин нь сайхан газар байрлал, гоёмсог загвартай. Гэвч тэрбээр өвөөгийнхөө байшинд амьдардаггүй гэнэ. Яагаад гэвэл тэнд ямар нэг таагүй эрчим хүч байдаг гэж үздэг учраас тэр аж.
Түүний бодлоор бол Пабло Пикассо муу энергитэй, муу хүн байсан гэнэ. Маринагийн эцэг нь Пабло Пикассогийн цорын ганц хууль ёсны хүү байсан юм. Гэвч өвөө нь хүүдээ ч ачдаа ч анхаарал хандуулдаггүй байжээ. Марина “Тэр саятан байсан, гэтэл бид ядуу зүдүү байдалд амьдарч байлаа.
Аав өвөөгийн жолоочоор нь ажиллаж, багахан цалин авдаг байсан. Энэ байдал нь аавд нөлөөлж, архинд орон 54 насандаа нас барсан. Ах маань амиа хорлосон. Надад түүнийг оршуулах ч мөнгө байгаагүй. Тэд П.Пикассогийн төрсөн хүү, ач нь байсан шүү дээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрч олон жил болсон ч би өвөөгөө өршөөхгүй, аав, ах хоёрынхоо эмгэнэлт үхэл, эмээгийнхээ эмгэнэлт амьдралын төлөө” хэмээн ярьжээ.
Марина П.Пикассогийн байшинг зарахаар шийдээд хэдэн жил болж байгаа ч одоо болтол зарагдаагүй байгаа юм байна. Учир нь 165 сая ам.доллар төлөх хүн гарч ирэхгүй байгаа ажээ.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn