ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө зүүнээс, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
Холбоотой мэдээ