Энэ зун таны зорих рашаан, сувиллын мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Энэ зун таны зорих рашаан, сувиллын мэдээлэл

Энэ зун таны зорих рашаан, сувиллын мэдээлэл

Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж буй энэ үед нийслэлийнхэн байгалийн үзэсгэлэнт газруудад аль тохь тухтай амралт сувилал, рашаан, нутаг орон, ахан дүүс рүүгээ хөлгийн жолоо залж, хэд хоногийн амралтаа ая тухтай өнгөрөөхийг бодож, ажил амьдралаа зохицуулдаг.

Хэрэв та Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол рашаан сувилалд  насанд хүрсэн хүн, хүүхэд, өндөр настан ялгаагүй 110 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 25 рашаан сувилал бий. Эдгээр сувилалд бүх насныхан 7-10 хоног /доод тал нь 7 хоног/ эмчлүүлж, сувилуулахад тухайн сувиллын хоногийн төлбөр ямар байхаас үл хамааран төлбөрийн хөнгөлөлт эдэлж, өрхийн эмнэлгээсээ илгээх карт болон шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичгээ авч очих юм байна. Эдгээрээс танд хэрэгтэй, эмчилгээний рашаан сувилалын мэдээллийг хүргэе.

ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ

Олон төрлийн халуун хүйтэн рашаанаар алдартай газар бол Шаргалжуут. Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог юм. Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг.

АВАРГА ТОСОН СУВИЛАЛ

Аварга тосон рашаан сувилал нь Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, Рашаан нуурыг түшиглэн 1969 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа улсын үйлчилгээтэй магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал юм.

Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Аварга тосон сувилал нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 250 км зайтай орших ба Хэнтий аймгийн Жаргалтхаан сумыг өнгөртөл 230 км засмал замаар, Жаргалтхаан сумаас Аварга тосон рашаан сувилал хүртэл 40 км сайжруулсан шороон замаар явж очно.

ӨӨШ МАНХАН БУЮУ БӨӨРНИЙ СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт су­мын нутагт байрлах сувилал нь Улаан­баатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг.  Эл­сэн хучлага, наран шарлага, ин­гэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төө­нүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энер­ги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг байна. Үүний зэрэгцээ бие дээгүүр гарсан элдэв тууралт зэр­гийг эдгээхэд тустай гэнэ. Энэ элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон байдаг.  Элс нь нарны энер­гийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой аж. Элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг байна.  Мөн барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг. Сувилал зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 17-ны хооронд ажилладаг байна.

МОЙЛТЫН ТОХОЙ

Улаанбаатар хотоос 62 км-ийн зайд байрлах Тэрэлжийн гүүрний урд Мойлтын Тохой амралтын газар нь өвчнийг судсаар оношилж, уламжлалт болон физик эмчилгээгээр таны сэтгэлд хүрэхүйц эмчилгээ, сувилгааг үзүүлдэг. Мөн хүүхдэд доргионт массаж, Зөгийн балтай татлага, Толгойн зөөлөн бариа, Бүтэн биеийн иллэг, Сүүлний тосон бариа, Хөлийн цэгэн бариа зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

ХАЙРЫН БИЛЭГ-2

Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4,5км зайд Хатан туулын хөвөөнд байрлах Хайрын билэг-2 амралт сувиллын цогцолбор газар нь бариа засал, физик эмчилгээтэй. Тус амралт сувилал цогцолборын газар нь ресторан, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай, ширээний теннис, пүүл биллиард, караоке, тохилог хүүхдийн талбай, хүүхдийн тоглоомын өрөөтэй ба өдрийн 44 мянган төгрөгийн үнэтэй аж.

ЧИНГИСИЙН ГУРВАН НУУР

Улаанбаатар хотоос 600км зайд орших ба Хэнтий аймаг хүртэл 270км засмал замаар, 330км шороон замаар явж хүрнэ. Чингис хааны төрсөн нутаг болох Дэлүүн болдогийн өвөр энгэрт, хүн ардын шүтээн болсон байгалийн эмчилгээний хосгүй цогцолбор болох Гурван нуурын эрэг хөвөөнд байрлана. Нарсан ойн дунд нуурынхаа эрэг дээр байрладаг ба шавар эмчилгээтэй. Энэхүү шавар нь эмчилгээний үр дүн өндөртэй бөгөөд үе мөчний өвчлөл зэрэгт нэн тустай. Рашаан ус нь их эзэн Чингис анх ундаалсан ус болох Хажуу булгийн рашаан болно. Энэ рашааныг ходоод дотрын өвчлөлд эмчилгээний журмаар уулгадаг.Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй.

ЭМД-ААР  ХӨНГӨЛӨТТЭЙ ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ РАШААН СУВИЛЛЫН ГАЗРУУД

ОРОН НУТАГ ДАХЬ РАШААН СУВИЛЛУУДЫН НЭР ХАЯГ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж