Холливудын нэрт жүжигчин эдүгээ 49 настай Чарли Шин хоолны хорлогод орж, эмнэлэгт хүргэгджээ. Түүний ойрын хүний мэдээлсэнээр жүжигчин залуу муудсан хясаагаар хооллож, хордлогод орсон гэнэ.
Улмаар аюулгүй байдлаа бодолцон эмнэлэгт очиж, шингэн сэлбүүлсэн байна. Тэрбээр ойролцоогоор 90 орчим минутын дараа гэртээ иржээ. Жүжигчин залуу хоолны хордлогод орсон талаараа ямар нэг тайлбар хийгээгүй байгаа ч, өөрийн твиттер хуудастаа NBA-ын финалын тоглолтын талаар жиргэсэн сурагтай.
Тиймээс шүтэн бишрэгчид нь биеийн байдал нь сайжирсан бололтой хэмээн жиг жуг хийж буй гэнэ шүү.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn