Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VI.10-2019.VI.16

Хуучирсан мэдээ: 2019.06.10-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VI.10-2019.VI.16

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VI.10-2019.VI.16

ХОНЬ

Бизнес эрхлэгчдийн хувьд ажил хэрэг хэвийн үргэлжлэх бөгөөд тогтмол орлого тасрахгүй. Шинээр ажил эхлэх, бизнесийн гэрээ хэлцэл байгуулах бол долоо хоногийн дундуур тохиромжтой байна. Гэр бүлийн харилцаанд тогтворгүй байдал, хэрүүл маргаан тасрахгүй бололтой. Энэ долоо хоногт эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Шаардлагагүй аялал, холын зугаалгад явахгүй байсан нь дээр.

ҮХЭР

Ямарваа ажил, бизнесийн үйл хэрэгт та амжилттай байх болно. Таны өөртөө итгэлтэй, санаачилгатай байдал ажил хөөцөлдөх, түншүүдээ ятгахад нэмэр болно. Шинэ ажил, эхлээд удаагүй төсөл хөтөлбөр ашигтай байх болно. Хосууд хамтдаа цаг хугацааг гайхалтай өнгөрөөж, мартагдахааргүй дурсамжийг бүтээх бололтой. Ядаргаанд орох, нойргүйдэхээс сэрэмжлээрэй.

ХАМТАТГАХ

Таны ажил хэрэг бүтэмжтэй, ашигтай байх болно. Бизнесийн салбарт та од мэт гялалзах үе. Олдсон боломж бүрийг алдахгүй байхыг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Удаан хугацаанд таныг зовоож буй зовуурийг тоолгүй орхиж болохгүй. Гэр бүлийн харилцаанд итгэлцэл батжиж, тайван амгалан байдал давамгайлна.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та бүхэн сэтгэл тайван, аз жаргалыг мэдрэх боломжтой. Эрч хүчээр дүүрэн байх энэ хэсэгхэн хугацаанд та овсгоотой байж чадвал олон зүйлийг амжуулж чадна. Ажил, бизнесийн талбарт таны нэр хүнд өсч, байр суурь батажна. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учрах буюу романтик болзоонд уригдана. Харин гэр бүлтэй хүмүүс сайхан мэдээ дуулах бололтой. Үр хүүхдийн тань ололт амжилт таныг баярлуулна.

АРСЛАН

Ажлын байр, албан тушаалд өөрчлөлт орох бололтой. Тушаал дэвших, шинэ ажил хүлээн авах зэргээр таатай өөрчлөлт хүлээж байна. Ялангуяа хэвлэл, мэдээллийн салбарт ажилладаг хүмүүс амжилттай байх болно. Бизнесээ амжилттай хэрэгжүүлж, ажлаа дуусгаснаар таны сэтгэл санаа өөдрөг байх төдийгүй орлого нэмэгдэнэ. Сурагчид багагүй хүч чармайлт гаргаснаар хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Гэр бүлийн харилцаанд онцын өөрчлөлтгүй, тайван байна.

ОХИН

Утга, уран зохиолын салбарт энэ долоо хоногт онгод бууж, уран бүтээлийн арвин олзтой байх болно. Харин компанийн ажилчид их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Хүчин зүтгэлийнхээ хэрээр таны орлого тодорхойлогдоно. Эрүүл мэндэд элдэв асуудалгүй, сайн байна. Гэвч таны аав, эсвэл ахын эрүүл мэнд санааг тань зовоох бололтой. Долоо хоногийн сүүлээр орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Гэр бүл, хосын харилцаа тааламжтай байна.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт танд нүүдэл суудал хийх шаардлага гарах бололтой. Идэж буй хоол хүнсэндээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Гэдэсний халдварт өртөх, хордлогод орох өндөр магадлалтай байна. Өөрийн хурц зан аашаа хянахад хүндрэлтэй байх бололтой. Энэ нь таны ажил хэрэг, хувийн амьдралд ч үл ойлголцол үүсгэж мэднэ. Гэнэтийн их хэмжээний мөнгөний орлого орж ирнэ. Гэвч үүнийг та гэр бүл, ахуйн хэрэгцээндээ зарцуулах бололтой.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт танд хэд хэдэн сайн зүйлс тохиох бололтой. Та ажил хэрэг, бизнесийн хүрээгээ тэлж, өсч дэвжих боломжтой. Үүнийгээ дагаад орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлах боловч бага зэргийн үл ойлголцол байна. Таны бэлгийн дур хүсэл нэмэгдэх хандлагатай байна.

НУМ

Ажил, бизнесийн гэрээ хэлцэл амжилттай болно. Компанийн ажилчид шинэ чиглэл, үүрэг даалгавар авах ба энэ нь танд өсч дэвжих боломжийг олгоно. Бизнес эрхлэгчид бүтэц, зохион байгуулалтдаа хянамгай хандах хэрэгтэй. Энэ долоо хоногийн турш таны санхүүгийн байдал сайн байна. Гэр бүлээрээ аялж зугаалах нь таны эрч хүчийг нэмнэ. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарал тавихаа битгий мартаарай.

МАТАР

Одоо эрхэлж буй бизнес, ажилдаа амжилт гаргана. Гэр бүлийн зүгээс багагүй дэмжлэг танд ирэх бөгөөд үүрэг даалгавраа гүйцэтгэхэд том тус болно. Зарим нь шинэ ажил эхлэх бололтой. Таны өдөр тутмын орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Хүүхэдтэй харилцах харилцаанд тааламжтай байх ба та тэдэнтэй хэл амаа амархан ололцоно.

ХУМХ

Та энэ долоо хоногт тав тухыг мэдэрч, тансаглах бололтой. Таны орлого сайн байх болно. Гэхдээ хүүхэдтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ найрсаг харилцаатай байж, амар тайвныг мэдрэх болно. Таны ээж танд ивээлээ хайрлаж, хайр халамжаа харамгүй мэдрүүлнэ. Хэрэв ажлаа солихоор төлөвлөж буй бол энэ долоо хоногт боломж гарч ирнэ. Таны байр суурь дээшилж, нэр хүнд өснө.

ЗАГАС

Бизнесийн салбарт маш их амжилтыг зөгнөж байна. Шинэ ажил эхлэх, бизнесээ өргөжүүлэхэд тохиромжтой. Таны гэрлэлт, гэр бүлийн харилцаа маш тааламжтай байх болно. Долоо хоногийн дунд үеэр биед таагүй өөрчлөлт гарч мэднэ. Таны итгэл үнэмшил нэмэгдэж,  шашинд багагүй хугацааг зарцуулах бололтой. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарна.

Эх сурвалж: Pinkvilla.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж