Шүд бол гадна талаасаа гоо зүй, дотоод талаасаа эрүүл мэндийн олон асуудал дагуулдаг. Иймээс 2-12 насны хүүхдийн шүдийг улсын төсвөөр санхүүжүүлэн эрүүл шүдтэй болгох “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 36091 хүүхэд хамрагдсан байна.
Эрүүл шүд эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжих юм. Энэ хугацаанд харьяалал харгалзахгүй 0-12 насны хүүхдийн шүдийг хувийн 157 эмнэлгээр үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой.
Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдгоос гадна 200 гаруй өвчний суурь шалтаан нь байдаг аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ