“Азийн ардын урлагийн их наадам” энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 орны 200 гаруй ардын урлагийн авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлсэн байна. Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох бөгөөд нас мэргэжил харгалзахгүй аж. Үндэсний оролцогчдыг шалгаруулах удирдамж болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийгhttp://www.culture.gov.mn/сайтаас аваарай.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ