Залуу харагддаг хүмүүсийн нууцыг тайлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Залуу харагддаг хүмүүсийн нууцыг тайлжээ

Харвардын их сургуулийн эрдэмтэд 10 насаар залуу харагдуулдаг генийн бүлгийг тодорхойлжээ. Учир нь зарим хүмүүс бодит наснаасаа 10 насаар залуу харагдаж байхад зарим нь илүү хөгшин харагддаг аж. Иймээс Харвардын их сургуулийн эрдэмтэд  нэг сая гаруй хүмүүс дээр туршилт явуулсан бөгөөд туршилтын үр дүнд зарим хүмүүс үнэхээр 10 насаар залуу харагддаг болох нь нотлогджээ. Судалгаанаас харвал цагаан арьст хүмүүсийн 10 хувь нь, хар арьст хүмүүсийн 20 хувь нь залуу харагдуулдаг "генетикийн жор" арьсанд нь байдаг болохыг тогтоосон байна. Эрдэмтэд "Хар арьст хүмүүст залуу харагдуулдаг "генетикийн жор" давамгай байдаг" гэж үзжээ. Учир нь хар, бараан арьстай хүмүүст нарны гэрлээс хамгаалах пигмент илүү байдаг байна.

Мөн тэдгээр хүмүүсийн арьсанд гаднаас ирж буй нөлөөллийг /нар, шороо, хуурайшилт гэх мэт/ эсэргүүцэх, хамгаалах үүрэгтэй ДНХ байдгийг илрүүлжээ. Тэднийг залуу харагдуулдаг "генетикийн жор"-ны гол нууц нь хэрэгцээт эрдэс шим тэжээлийг өгч байдаг навч хэлбэртэй липидийг арьс нь боловсруулж байдагт оршдог аж. Судалгааны багийн гишүүн Харвардын Эрүүл мэндийн сургуулийн профессор Алекса Кембалл "Энэ талаарх баримт судалгааг ойрын хугацаанд эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж олон нийтэд танилцуулна" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.hiub.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж