ХҮН-аас багш эмч нарын цалинг гурван жилийн дотор гурав дахин нэмэгдүүлэх тооцоо судалгаа гаргасан байна. Хэрэв боловсролдоо хөрөнгө оруулж чадвал ирэх гурван жилд багш эмч нар хоёр сая төгрөгийн цалинг авах боломжтой гэж тус намаас үзжээ. Тус намын дарга Б.Найдалаагийн хэлснээр улсын төсвөөс зарцуулж буй цалин, хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээ, татааас шилжүүлэг, цэвэр зээлийн зардлаас гарч буй хөрөнгөөс хэмнэж, жилд 18 хувиар цалинг нэмэгдүүлбэл 2024 онд багш, эмч нарын цалинг хоёр сая төгрөг олгох бүрэн боломжтой аж. Тодруулбал, цалингийн нэмэгдэлд төсвийн зарлагын хоёр хувийг л зарцуулах шаардлагатай гэж үзжээ. Эмч багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, тэмцсэний үр дүнд, 20 хувиар нэмэгдүүлсэн юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ