Ч.Бадрал 10 мянган ам.доллараар шагнуулав

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

Ч.Бадрал 10 мянган ам.доллараар шагнуулав

Ч.Бадрал 10 мянган ам.доллараар шагнуулав

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил орж, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Энэхүү уралдаанд нийт 53 дуучин оролцсон байна.

Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард  ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанын тэргүүн байрыг авч байсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж