Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил орж, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Энэхүү уралдаанд нийт 53 дуучин оролцсон байна.
Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанын тэргүүн байрыг авч байсан юм.
Б.ЦЭЦЭГ