Фото: Arnd Wiegmann / Reuters
Олон улсын хөлбөмбөгийн эвслүүдийн холбоодын шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2015 оны арванхоёрдугаар сарын 16-нд явагдахаар урьдчилан төлөвлөөд байна гэж BBC News мэдээлэлд ойр эх сурвалждаа тулгуулан дамжуулав.
Ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах товыг нэг мөр долдугаар сарын эхээр зарлана гэж хүлээгдэж байгаа. Гэхдээ энэ жилийн арванхоёрдугаар сарын дундуур FIFA-гийн ээлжит бус хуралдааныг зарлах нь өнөөгийн дарга Йозеф Блаттерт ашигтай хэмээн ВВС мэдээлжээ.
Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноос хойш дөрөв хоног өнгөрөөд Цюрих хотноо хэвлэлийн бага хурал яаралтай зарлан Йозеф Блаттер FIFA-гийн ерөнхийлөгчөөс огцорч буйгаа зургадугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Шинэ ерөнхийлөгч сонгогдтол Блаттер үүрэг гүйцэтгэгч байх юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР