Хүмүүсийн орлого өсөхийн хэрээр шоколад чихэр, жигнэмэг, ундаа хэрэглэх нь нэмэгддэг байна. Ази даяар шоколадны эрэлт, хэрэгцээ өсч байгаагийн дунд Монгол Улс багтаж буй. Гэвч одоогоор шоколадны нийт хэрэгцээнийхээ 10 хүрэхгүй хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангадаг гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Шоколадны дийлэнхийг нь Украйн, Бельги, АНУ, Япон зэрэг улсаас импортолдог аж. Хэдийгээр шоколадны нийт хэрэгцээнийхээ 10 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг ч сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд багагүй гаргах болжээ. Өнгөрсөн жил гэхэд 322 мянган ам.долларын шоколадан бүтээгдэхүүн хилийн чанад руу гаргасан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ