Дуучин Рианна орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ | News.MN

Дуучин Рианна орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

Дуучин Рианна орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ

Дуучин Рианна орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ

Барбадос гаралтай АНУ-ын дуучин Рианна сүүлийн гурван жилийн хугацаанд шинээр цомог, дуу гаргаагүй боловч ашиг орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр жилийн 600 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Урьд нь уг жагсаалтыг дуучин Бейонси, Мадонна нар тэргүүлж байв.

Хэдийгээр Рианна уран бүтээлээ түр завсарласан боловч түүний “Fenty” брэнд өндөр борлуулалттай байгаа аж. Рианна сүүлд 2016 онд “Anti” нэртэй цомгоо гаргасан юм. Өдгөө 31 настай Рианна гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас болон бэлэн хувцасны брэндийн борлуулалтаас хангалттай орлого олж байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сард “Fenty” гоо сайхны брэндийг гаргасан нь эхний хоёр долоо хоногт 100 сая ам.долларын орлого олжээ. Судлаагчдын үзэж буйгаар гоо сайхны бүтээгдэхүүний салбар хамгийн ашигтай байна. Их Британийн гоо сайхны бүтээгдэхүүний салбарт жилд 17 тэрбум ам.доллар эргэлддэг аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-09 202.9.42.137

Естой суулийн уед ваавааваа гэхээс оор юмгуй болсон дуучин маань юун ондор орлоготой болчив

Avatar

HM 2019-06-09 92.40.248.129

Наклаад нь явчихман машин шиг хоолойтой хүүхэн дэмий орилж байхаар ингээд өмбөө цөмбөө юмаар мөнгө олоод овоо ш дээ.

Avatar

Zochin 2019-06-09 24.46.102.95

Ter eh oron niigemiin emzeg bulgiin toloo yu hiisen ym be,sonsoogui …?

Avatar

Зочин 2019-06-09 5.102.225.190

2 say dollar iig xvvxdvvdiin bolowsrold bas bus xort xawdartai xvvxdvvded tuslax olon sain vilsiin ajil xiij yvaa shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж