Барбадос гаралтай АНУ-ын дуучин Рианна сүүлийн гурван жилийн хугацаанд шинээр цомог, дуу гаргаагүй боловч ашиг орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр жилийн 600 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Урьд нь уг жагсаалтыг дуучин Бейонси, Мадонна нар тэргүүлж байв.
Хэдийгээр Рианна уран бүтээлээ түр завсарласан боловч түүний “Fenty” брэнд өндөр борлуулалттай байгаа аж. Рианна сүүлд 2016 онд “Anti” нэртэй цомгоо гаргасан юм. Өдгөө 31 настай Рианна гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас болон бэлэн хувцасны брэндийн борлуулалтаас хангалттай орлого олж байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сард “Fenty” гоо сайхны брэндийг гаргасан нь эхний хоёр долоо хоногт 100 сая ам.долларын орлого олжээ. Судлаагчдын үзэж буйгаар гоо сайхны бүтээгдэхүүний салбар хамгийн ашигтай байна. Их Британийн гоо сайхны бүтээгдэхүүний салбарт жилд 17 тэрбум ам.доллар эргэлддэг аж.
Эх сурвалж: ВВС