Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

Дуулиантай 7 хоног

Зуны дунд сар хэдийнэ гарсан ч зургадугаар сарын эхээр цаг агаар төдийлөн дулаарсангүй. Харин долоо хоногийн сүүлээр цаг агаар 27 градус хүртэл халсан нь зун ирснийг "зарлав".  Улс төр, эдийн засаг, нийгэмд ч дуулиан ихтэй, үйл явдал ихтэй долоо хоног болов. 


ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨРГӨН БАРИВ

Д.Лүндээжанцанаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан "Ардын намын" Үндсэн хуулийг төслийг УИХ-д өнгөрсөн Пүрэв гаригт өргөн барьсан юм. Сүүлийн 10 гаруй жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг Монголын гурван ч парламентаар дамжин яригдаж байгаа бөгөөд МАН-ын үнэмлэхүй олонхийн үед өөрчлөгдөх нөхцөл бүрдээд байна.  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг харвал Ерөнхийлөгч эрх мэдэл хэвээрээ, түүнтэй холбоотой хоёрхон залат шинээр оруулжээ. Харин Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг нэлээд оруулж өгсөн байна. Мөн шүүх засаглалтай холбоотой заалтуудыг ч оруулж өгчээ.

МОНГОЛЫН ДИПЛОМАТЧ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГ

ХБНГУ-ын Дрезден хотод Монгол Улсын  хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан мэдээлэл цацагдсан нь олныг шуугиулаад байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Б гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Э байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Жолооч С.Э нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Б нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан гэх мэдээлэл цацагдсан байна.

И-МАРТ ХУДАЛДААНЫ ТӨВ ГАЛ ГАРАВ

Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвийн нэг давхарт  Бямба гаригт гал гарсныг онцгой байдлын алба хаагчид  21.40 цагт  бүрэн унтраажээ. Гал түймрийг унтраахаар  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч өдрийн 12.30 цагаас хойш ажилласан юм. Гал унтраах аврах ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвөөс иргэдийг гаргасан байсан тул хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй аж. Гэхдээ хоёр хүнийг утаажилтын бүсээс гаргасан гэж НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан хэлсэн байна. 

Б.БАТ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж