Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулах гэж байна.
Энэ нь гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжин туслах, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой аж. Дээрх сургалтад хамрагдсанаар, эх орныхоо соёлын дурсгалт газруудын тухай мэдлэг мэдээлэлтэй болохоос гадна, хувь хүний хөгжил, жуулчны хөтчийн анхан шатны ойлголттой болж, ажлын байранд зуучлуулах боломжоор хангагдах юм.
Зургадугаар сарын 17-19-нд болох сургалтад тэнцсэн 90 залуу мэргэжлийн хөтөч тайлбарлагчийн хамт нийслэл хотын түүх, соёлтой танилцах нэг өдрийн автобустай аялал хийх юм байна. Сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жил 450 оюутан залуу хамрагдсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ