Сурагчид суудлын хувиараа хэвлэж авахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

Сурагчид суудлын хувиараа хэвлэж авахад бэлэн болжээ

Сурагчид суудлын хувиараа хэвлэж авахад бэлэн болжээ

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар энэ сарын 17-нд эхэлнэ. Монгол Улсын түүх  09.00 цагт, физикийн хичээлээр 13.00 цагт шалгалт авах бол зургадугаар сарын 18-нд 09.00 цагаас хими, 13.00 цагт газарзүй, 16.30 цагт англи хэлний шалгалт авах юм. Маргааш нь буюу 19-ны 09.00 цагт биологийн хичээлээр үргэлжлэх бол 13.00 цагаас математикийн шалгалттай. Монгол хэлний хичээлийн шалгалт 20-ны өдрийн өглөө 09.00 цагаас эхлэх бол орос хэл 13.00 цагт, нийгмийн ухааны хичээлийн шалгалт 16.30 цагаас тус тус товлогдоод буй.

Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр Шалгалт эхлэхэд эхлэхэд цагдаа, тагнуулын харуул хамгаалалт дор сэдэв, даалгавар зохих ёстой газрууддаа хүргэх бэлтгэл ажил хийгдэж буй юм байна. Шалгалтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон бөгөөд сурагчид суудлынхаа хуваарийг хэвлэж авахад бэлэн болжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын дагуу зургадугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагт шалгалтын бүх мэдээлэл нийтэд зарлагдах аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж