Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновыг хууль бус мансууруулах бодис худалдахыг завдсан хэрэгт буруутган Москва хотноо баривчилжээ. Баривчилгааны үеэр тэрбээр гэмтсэн ба эмнэлгийн тусламж авсан байна. Түүнчлэн түүнийг 24 цагийн турш нойр, хоолгүй байцаасан аж. Латвид төвтэй Медуза агентлагийн сэтгүүлчийг баривчлах хүсэлтийг прокуророос гаргасан боловч шүүхээс түүнийг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр Иван Голуновыг баривчлахын тулд гэрт нь хууль бус мансууруулах бодисыг биед байршуулсан гэжээ. 36 настай Иван Голуновыг сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбоотойгоор ийнхүү гүтгэж байна хэмээжээ. Учир нь тэрбээр сүүлийн хэдэн сард удаа дараа заналхийлэлд өртөж байсныг Медуза агентлагийн зүгээс мэдэгджээ.
ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд ихэвчлэн төрийн хяналтад байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр ОХУ нь 100 орноос 83-рт бичигддэг аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ