ХҮН-д хуульчид нэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

ХҮН-д хуульчид нэгдэв

Хөдөлмөрийн үндэсний нам шинэчлэн зохион байгуулагдсан цагаасаа эхлэн олон нийтийн дэмжлэг талархалыг хүлээсээр ирсэн. Намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган  эгэл жирийн  хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсаны нэгэн төлөөлөл болох хууль эрх зүйн салбарын мэргэжилтнүүд Хөдөлмөрийн үндэсний намд нэгдэн орж байна. “Хөдөлмөрч хүн”-ий шударга орчны сахиул болсон хуулийн ажилтанууд бол ХҮН намын “Монгол зорилго”-д хүрэхэд их хэргийн тулгуур юм.  Монгол хүний аюулгүй орчны баталгаа болсон энэ салбарынхан улс орныхоо хөгжлийн ирээдүйд өөрийн хүч чадал, оюун ухаанаа зориулахаар зорин ирсэн бөгөөд тэдэнд Хөдөлмөрийн Үндэсний Намын батлахыг намын дарга С.Боргил гардууллаа.

Тус намд шинээр элссэн 20 гаруй гишүүд хуулийн салбарын төлөөлөгчид бөгөөд олон нийтийн дунд үргэлж асуудал дагуулсаар ирсэн хууль, эрх зүйн тогтолцооны гажуудлын жийргэвч болж зөөллөж ирсэн хууль эрх зүйн салбарын гол төлөөлөгчдийн нэг болсон хуульчид, эрх зүйчид ХҮН-ын бодлого, үзэл баримтлал, шийдэл боловсруулах үйлсэд гар бие оролцохоор элсэн орж байна. Намын дарга С.Боргил намд шинээр элссэн гишүүддээ хандан “Хууль нэгэнт үнэлэгддэг бараа таваар болсон тул нийгмийн зохицуулалт нь эргээд монгол хүнийхээ эсрэг ажилладаг боллоо. Өнгөрсөн 25 жилийн туршид бид үнэндээ мэдлэггүй-мэдэлгүй-мөнгөгүй эрх чөлөөг ханхлуулах нийгмийг цогцлоосон. Хуулийн элдэв захиалгат өөрчлөлт, захиалгат мэдээлэл үүний тод жишээ. Тиймээс бидэнтэй нэгдсэн манлайлагч намын гишүүдээрээ дамжуулан бид хуулийн салбараа өөд нь татна. Үүнийг та бүхний тусламжтайгаар бид хийж чадна. ХҮН намын хуулийн салбарт санаа тавьдаг, сэтгэл зовдог олон эрдэмтэн мэргэжилтнүүд бий тэдэн дээр бүл нэмж байгаа та бүхэн салбарыг хөгжүүлэх үйлсийн гол хөдөлгүүр нь байх болно. Хүнээ дээдэлж, Монгол орноо чинээлэг, амар тайван хөгжингүй улс болгох их зорилгын төлөө бид бүгдээрээ хамтдаа урагшилна. Өнөөдөр бидний хамтдаа хийсэн нэг зөв алхам ирээдүй хойчийн төлөө хийгдэх мянган зөв үйлдлийн эхлэл мөн. Бид хамтдаа Хуульт ёсыг сахигч хөдөлмөрч монгол хүнийг бүтээнэ” гэв.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж