“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 953 мянган иргэн хамрагджээ | News.MN

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 953 мянган иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 953 мянган иргэн хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт 953 мянган иргэн  хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатны үзлэг оношилгоонд давхардсан тоогоор 953 мянга орчим иргэн хамрагджээ. Тэдний 862.847 нь элэгний В,С вирус илрүүлэх, 86.880 нь идэвхжил тодорхойлох, 2976 нь баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт 15-39 насны хүн амыг өнгөрсөн жилээс хамруулсан юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2 тэрбум, хепатитийн С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөнд 18.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тооцож төсвийг баталсан билээ.

“Элэг бүтэн Монгол” үндэсний  хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353.445 иргэн хепатитийн В,С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж