“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёрдугаар шатны үзлэг оношилгоонд давхардсан тоогоор 953 мянга орчим иргэн хамрагджээ. Тэдний 862.847 нь элэгний В,С вирус илрүүлэх, 86.880 нь идэвхжил тодорхойлох, 2976 нь баталгаажуулах шинжилгээ хийлгэсэн байна.
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт 15-39 насны хүн амыг өнгөрсөн жилээс хамруулсан юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 10.2 тэрбум, хепатитийн С вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 4.9 тэрбум, С вирүсийн эмчилгээний эмийн хөнгөлөлтөнд 18.4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр тооцож төсвийг баталсан билээ.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353.445 иргэн хепатитийн В,С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж байв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ