ЭЕШ-ын эрхийн бичиг тарааж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын эрхийн бичиг тарааж байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын эрхийн бичиг тараах ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс явуулж байна. Одоогоор энэ ажил 40 хувьтай байна хэмээн Боловсролын үнэлгээний төвийн хэвлэлийн ажилтан Ө.Төгөлдөр мэдээллээ. Уг эрхийн бичгийг энэ сарын 15-ныг хүртэл сургуулиудаар дамжуулан олгож байгаа юм.

Эрхийн бичгийг энэ жилийн төгсөгчид сургуулиасаа зургадугаар сарын 15-ны дотор авахыг сануулж байна. Харин өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс авна. Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд долоо хоног үлдээд байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж