ОХУ-ын найруулагч, зураглаач Всеволод Амелин монгол нутгаар аялахдаа “Страна вечно синего неба” буюу “Мөнх хөх тэнгэрийн орон” нэртэй кино бүтээжээ. Кинонд Монголын түүхэн дурсгалт газрууд, байгалийн онцлогийг харуулахыг зорьсон ба орчин үеийн Улаанбаатарыг үзүүлсэн байна. Мөн үлэг гүрвэлийн олдворын өлгийн болсон говийн тухай үзэгчдэд мэдээлэл хүргэхийг хүссэн аж.
"Мөнх хөх тэнгэрийн орон" киног бүтээхийн тулд Монголоор аялсан жуулчдын тэмдэглэлийг ашигласнаас гадна найруулагч 5000 км зам туулахдаа нэг өдрийн дотор хэд хэдэн байгалийн үзэгдэл харснаа онцолжээ. Уг дэлгэцийн бүтээлийг энэ сарын 4-нд үзэгчдэд толилуулсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ