ЖДҮХС амралтгүй ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

ЖДҮХС амралтгүй ажиллаж байна

ЖДҮХС амралтгүй ажиллаж байна

Жижиг дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сан (ЖДҮХС) энэ амралтын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 09.00-20.00 цаг хүртэл ажиллаж байна.  Тус сангаас  зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн материалыг өнгөрсөн сарын 27-ноос эхлэн хүлээн авч байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 70 тэрбумын санхүүжилт хүссэн 336 төслийг иргэн, аж ахуйн нэгжүүд ирүүлжээ. Мөн 1490 гаруй хүн төслийн материал бүрдүүлэхтэй холбоотой зөвлөгөө авсан байна. Харин орон нутгуудад 89 төсөл санхүүжүүлэх 6.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна.

Цаашид зээлийн хүсэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэн, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй, түргэн шуурхай үйлчлэхийн тулд амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллахыг ХХААХҮ-ийн сайд үүрэг болгосн нь энэ юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж