"Sona beauty"-ийн үйл ажиллагааг зогсоов | News.MN

"Sona beauty"-ийн үйл ажиллагааг зогсоов

"Sona beauty"-ийн үйл ажиллагааг зогсоов

"Sona beauty"-ийн үйл ажиллагааг зогсоов

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "Sona beauty" арьс гоо заслын эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илрүүлсэн байна. Иймд улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээсэн байна. Сүүлийн үед арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон салонуудад хүндрэл гарах тохиолдлууд эрс нэмэгдэж буйг холбогдох албаны хүмүүс иргэдэд сэрэмжлүүлэх болжээ. Эргэн сануулахад, одоогоос хоёр сарын өмнө Тод каннам" гоо сайхны эмнэлэгт "өөх соруулах" мэс засалд орсон эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-09 66.181.184.227

Өөртөө итгэлгүй,арчаагүй ,тэнэг хүүхнүүдийн сонголт. Байгалиас заяасан эд эрхтэнээ тордоод явбал заавал арьс үсээ татуулах ямар ч шаардлага алга.Ижил төрхтэй хиймэл хүүхнүүдээр дүүрлээ.Хорь гучин жилийн дараа арьсны хорт хавдар тусаад алиагаа алдах байлгүй.Өөрсдөө гүйж очоод мөнгөө өгөөд зарим нэг нь амиа тавьж байна.

Avatar

Зочин 2019-06-09 202.9.42.137

Ядаргаа арьс марьсны гоо засал хийдэг газарт зовшоорол энэ тэр ямар хэрэгтэй вэ ер нь авилгач тушмэлээс очиж зовшоорсон бичиг авлаа гээд яахийн ямар ач холболдолтой юм монгол хунд дээшээ харж хэвтээд ухэхээс оор сонголт улдээх нь уу коммунистууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж