"Үхсэн" модыг нөхөн тарихаар болжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.09-нд нийтлэгдсэн

"Үхсэн" модыг нөхөн тарихаар болжээ

"Үхсэн" модыг нөхөн тарихаар болжээ

Яармагийн зам дагуу өнгөрсөн хавар тарьсан 1200 моддын ихэнх нь өнгөө алдаад буй. Саяхнаас эдгээр моддын заримыг нь ачсан байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тарьсан моднуудаас зургааг нь нөхөн тарихаар булгалсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат тайлбарлав. Мөн Тасганы овоонд тарьсан 136 модны 20 гаруй нь л “асуудалтай” байгаа аж. Тэдгээрийн ихэнх нь механик гэмтлээр буюу машин мөргөсний улмаас хугарч, үхсэн гэнэ.

Сүүлийн гурван жилийн байдлаар ойгоос нийт найман мянга гаруй модыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тарьжээ.

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ямар учраас уулнаас авчирсан моддыг нийслэлд суулгадаг асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын хэлснээр жижиг мод арчлахад их хэмжээний хөрөнгө шаардлагатай тул нас гүйцсэн мод суулгах нь хотын төсвөөс арчилгаанд зарцуулах хөрөнгийг хэмнэдэг аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж