“Чингис хааны морьт хөшөө” цогцолборт яг одоо “Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Талын салхи-2019” олон улсын мото наадам болж байна.
Тус наадмыг энэ жил “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл зорин ирж оролцож байгаа ажээ.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.
Наадамд оролцогчид өнөөдөр 11.00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан, 12.30 цагт “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдөлсөн билээ. Тус цогцолборт байрлах мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн, урлагийн тоглолт болж буй юм. Тоглолтод Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice top, Digital, Click click boom, Desant, NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies нар оролцож буй бөгөөд нийслэлийн Улаанбаатар чуулга, уран нугаралт, циркийн үзүүлбэрээ толилуулах юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ