1.8 тонн мансууруулах бодис нуусан байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

1.8 тонн мансууруулах бодис нуусан байсныг илрүүлжээ

1.8 тонн мансууруулах бодис нуусан байсныг илрүүлжээ

Австралийн эрх баригчид өнгөрсөн баасан гаригт ойролцоогоор нэг тэрбум ам.долларын үнэ хүрэх, хоёр тонн орчим метамфетамин (тус улсын хамгийн том гамшгийн нэг болоод буй) хураан авсан байна.

Тус улсын гаалийн ажилтнууд Бангкокоос Мельбурнд ирсэн хөлөг онгоцонд стерео өсгөгчүүдэд мансууруулах төрлийн бодис болох метамфетамин болон мөсийг битүүмжлэн нуусан байсныг олж илрүүлжээ.

Австрали улсын хил хамгаалах албаны бүсийн командлагч Крейг Палмерийн мэдээлснээр, савласан хар тамхинууд дээр “Эмийн үйлдвэрийн түүхий эд" гэсэн шошго наасан байсан аж.

Тус улсад хар тамхи, мансууруулах бодис харьцангуй өндөр үнэ хүрдэг учир хууль бус наймаа газар авчээ.

“Associated Press” мэдээлэхдээ, Австралид мансууруулах төрлийн бодис өндөр үнэтэй байгаа нь энэ хууль бус наймааг улам бүр гааруулж буйг онцолсон байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж