Налайхын авто зам засварын ажлын явц ийм байна

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Налайхын авто зам засварын ажлын явц ийм байна

Налайхын авто зам засварын ажлын явц ийм байна

Налайхын зам нь хоёр урсгалтай, эвдрэл ихтэй байсан учраас зам тээврийн осол аваар ихээр гардаг байсан. Сүүлийн үеийн тоо мэдээллээс дурдвал, 2018 онд энэ авто зам дээр нийт 198, 2019 он гараад 33 авто осол гарсныг бүртгээд байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ чиглэлийн 20.9 км авто замыг бүрэн шинэчилснээр дөрвөн эгнээ болно. Тус замд голын гүүр, нүхэн гарц, явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, авто зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэнэ.

Тус замын ажлын явцтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцаж байна. Одоогоор хийгдсэн ажлууд нь инженерийн шунам сүлжээ, ургамлын үеийг зайлуулж, хуучин бетон хучилтыг хуулж мөн далангийн ул хөрсийг тэгшилж зөөврөөр далан байгуулжээ. Түүнчлэн Хөлийн голын гүүр болон хоолойн ухмалын ажлууд хийгдээд байна. 

Налайхын дөрвөн эгнээ замыг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр нээхээр төлөвлөж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж