Баянхонгор аймагт зургадугаар сарын 6-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, МУГТ, Монгол Улсын Гарьд Пунцагийн Сүхбат агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болжээ.
Хүчит 128 бөхийн барилдаанд Улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээний бөх Аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэж, Улсын харцага Н.Золбоо, Аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар шөвгөрсөн байна.
Энэхүү барилдааны үеэр П.Сүхбат агсны гэр бүл, үр хүүхдэд аймгийн ИТХ, ЗТДГ, БТСГ болон Үндэсний бөхийн салбар холбооноос хүндэтгэл болгож таван сая төгрөгийг гардуулжээ. Мөн П.Сүхбат агсны гэргий н.Сарангэрэл ханийнхаа Монгол улсын Гарьдын өмсгөл буюу зодог шуудгийг төрөлх нутгийнх нь музейд хадгалуулан үлдээсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ