Хөлгийн осолд 92.5 сая юанийг төлнө

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Хөлгийн осолд 92.5 сая юанийг төлнө

“Дорнын од” хөлөг

 

Хятадын Даатгалын хянан удирдах хорооноос (CIRC) Хөх мөрөнд живсэн хөлөг онгоцны осолд олгогдох даатгалын нөхөн төлбөрийн нийт мөнгөн дүнг 92.5 сая юань /14.91 сая ам.доллар орчим/ хэмээн тогтоожээ.

 

Энэ нь аялалын агентлагийн хариуцлагын даатгалд 12 сая юань, 396 зорчигчийн хувийн даатгалд 61.7 сая юань, хөлгийн багийн 18 гишүүний хувийн даатгалд 3.12 сая юанийг төлөх аж.

 

“Chongqing Eastern Shipping” корпораци “Дорнын од” хөлгийг Хятадын Ардын даатгалын компанид (PICC)  15.7 сая юаниар даатгуулсан байсан тухай “Shanghai Securities News” агентлагт мэдээлжээ.

 

“Дорнын од” аялалын хөлөг энэ зургадугаар сарын 1-нд Хөх мөрөнд живснээс 400 гаруй хүн амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж