Махны үнэ төдийлөн буурсангүй

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Махны үнэ төдийлөн буурсангүй

Махны үнэ төдийлөн буурсангүй

Зургадугаар сарын эхний долоо хоногийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна.

2019 оны зургадугаар сарын нэгдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10345 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11741 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 109 төгрөгөөр (0.9%), үхрийн цул махны үнэ 102 төгрөгөөр (0.7%) тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад, хонины ястай махны үнэ 77 төгрөгөөр (0.7%), хонины цул махны үнэ 164 төгрөгөөр (1.4%) тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны зургадугаар сарын нэгдүгээр долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1400 төгрөгийн үнэ ханштай байна.

“Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1350 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны 6 дугаар сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.4 хувиар өсөж 1053 төгрөгөөр, лууван 5.2 хувиар өсөж 1668 төгрөгөөр, байцай 2.2 хувиар өсөж 2552 төгрөгөөр, хүрэн манжин 5.4 хувиар өсөж 2543 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж